Агаар бохирдуулагч гол хүчин зүйл бол нүүрс

Twitter Print
2014 оны 12-р сар 12-нд 08:44 цагт
Мэдээний зураг,

Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, халаалт өгөхийн тулд нүүрс түлж байгаа нь Хятад улсын агаарыг бохирдуулж буй гол хүчин зүйл гэж тус улсын Цаг уурын нийгэмлэгийн захирал мэдэгдлээ.
Эрчим хүчний эх үүсвэрүүд, ялангуяа, нүүрсний хэт их хэрэглээ нь бохирдол үүсгэж буй гол зүйл гэж Жан Сяое Бээжин хотноо болсон симпозиумын үеэр хэлжээ. Үүний араас орж буй, агаарын бохирдол үүсгэгч нь тээврийн хэрэгслүүдээс ялгарах утаа аж.

11 дүгээр сарын эхээр Ази-Номхон далайн бүс нутгийн чуулга уулзалтыг зохион байгуулах үеэр агаар бохирдуулагч PM2,5 бодисын агаар дахь нягтрал 35 хувиар буурчээ.

Учир нь агаараа цэвэршүүлэхийн тулд тус улс бүс нутгийн энэ чухал уулзалтын үеэр 4000 үйлдвэрээ долоо хоног хааж, үйл ажиллагааг нь хязгаарласан юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.