Фэнгшүй: Хоёрдугаар сард төрсөн хүмүүсийн хувьд гайхамшигтай долоо хоног эхлэж байна

Twitter Print
2021 оны 08-р сар 02-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Фэнг Шүйн зөвлөгөө

2021 оны 08-р сарын 02-ноос 8-р сарын 07-ныг хүртэлх

1-р сард төрсөн хүмүүс

Хуучин зүйлээ шинэчилж, шинэ зүйл худалдаж аваарай. Бүх зүйл сайхан болно. Хэмнэлтийн горим чамд огт зохихгүй байна. Өөтөө хэрэгтэй зүйлээ ямар нэгэн байдлаар л авах хэрэгтэй дээ. Бүү зогс. Яг одоо шийдвэртэй алхам хийх цаг нь болсон. Өөх ч биш, булчирхай ч биш битгий бай. Өөртөө итгэлтэй зоригтой байх хэрэгтэй. Алдсан ч оносон ч чиний л амьдрал шүү дээ. Бүх зүйл чамаас хамаарна.

2-р сард төрсөн хүмүүс

Чи өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ харуулах хэрэгтэй. Чиний ур чадар маш олон хүмүүст үнэлэгдэж, санхүүгийн их хэмжээний урсгал чиглэж ирэх болно. Бас бусдыг анзаарахаа боль. Энэ бүх тэнэглэл юунд ч хүргэхгүй. Эцэст нь хэн нэгэн хохирч л дуусна. Тиймээс тэнэглэлээ зогсоож, нүдээ нээж, чихээрээ, зүрх сэтгэлээрээ мэдэрч аливаа асуудалд хандах хэрэгтэй цаг ирлээ. Цаг хугацаа бүх зүйлийг эмчилнэ.

3-р сард төрсөн хүмүүс

Хүн хүндээ итгэх хэрэгтэй. Тэгэж чадвал бүх зүйл сайхан болно. Гэнтийн бэлэг дүүрэн байх болно. Хүмүүсээс сайхан бэлэг авна. Хэзээч битгий мартаарай. Чи яг одоо маш урт замын эхэнд байна. Чи өөрөө л энэ замыг сонгосон учир, замын бартааг даван туулж, нүх байвал тойрч гарах мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж бодож байна.

4-р сард төрсөн хүмүүс

Ямар нэгэн зүйлийг хэтрүүлж болохгүй. Хэтрүүлээд байхаар хачин зүйлс тохиолдож эхлэнэ. Мөн гэр бүлдээ цаг өнгөрөөх ёстой ч хэзээ өөртөө цаг зав бас гаргах вэ? Чамд ямар ч хамаагүй зүйлийн төлөө цаг заваа үрэх хэрэг байна уу? Одоо өнгөрсөн хэрэггүй зүйлсийг мартаад өөдрөг байж, шинээр эхлүүлэх цаг нь болсон. Замын нохой хуцаж л байдаг жингийн цуваа явж л байдаг.

5-р сард төрсөн хүмүүс

Хүмүүсийн хамгийн сайн чаддаг зүйлийг чи хийж бизнес хийнэ гэж байхгүй ш дээ. Чи өөрөө ямар нэгэн зүйлийг бусдаад өөрөөр сайнаар хийж байж л мөнгө олж эхэлнэ. Тиймээс шинэ орноос битгий ай. Энэ өөрт олдсон боломжыг бүү алдаарай. Энэ магадгүй чиний амьдралыг өөрчлөх хамгийн том боломж ч байж мэднэ. Тиймээс бүх чадал нөөц бололцоогоо дайчлаад оролдоод үзэх л хэрэгтэй дээ.

6-р сард төрсөн хүмүүс

Хэтэрхий ажиллаж байж болохгүй. Ажлаасаа түр холдоод ажлаа жаахан ажиглаж харах хэрэгтэй. Тэгэхгүй бол амьдралд ерөөсөө зарим өөрчлөлтүүд гарахгүй байна шүү дээ. Ойр дотныхондойтгоо их цагийг өнгөрөөгөөрэй. Ойрд ажил төрөл, өөрийн хүсэл сонирхол гээд тэдгээр хүмүүсээс бага зэрэг хөндийрсөн байна. Удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзаж, цагийг хамтдаа өнгөрөөх долоо хоног болгоорой.

7-р сард төрсөн хүмүүс

Ер нь тэгээд чи чадна л гэсэн бол хийдэг л хүн. Чамд өөрийн гэсэн ур чадвар мэдрэмж бүгд заяасан шүү дээ. Зүгээр хийгээд үзүүлээд өг. Жижиг сажиг зүйлээс болоод, явган хэрүүлээс болоод өөрийнхөө үнэ цэнийг унагаах хэрэггүй. Том замын эхэнд байгаа хүн жижигхэн шороон жимийг тоож том замаасаа хазайдаггүй шүү дээ.

8-сард төрсөн хүмүүс

Чи аз жаргалтай байж, аз жаргалд умбах болно. Ямар зүйл өдийг хүрэх хугацаанд хийж байснаа ойлгож хайрлах боло. Ухаантай байх хэрэгтэй. Аливаа зүйлийг бүр эцэст нь тулгах хэрэггүй. Учир нь бүх зүйлд тэвчээрийн хязгаар гэж байдаг. Түүнийг зөрчих хэрэггүй. Цаг тухай бүрт нь асуудлыг шийдээд явсан бол одоо ийм нөхцөл байдалд орохгүй байсан гэдгийг ойлгоорой. Бүх зүйл сайхан болно доо.

9-р сард төрсөн хүмүүс

Хэтэхий их олон зүйлийг заримдаа мэдэх нь нөгөө талаасаасаа сэтгэл зүйн төөрөгдөлд оруулдаг юм шүү. Иймд мэдсэн ч мэдээгүй юм шиг, зүгээр л зарим зүйлийг орхих хэрэгтэй байна. Чимээгүй байх хэрэгтэй. Хэсэг хугацаанд чимээгүй байж болж өнгөрч байгаа зүйл хэрхэн цаашаа сонирхолтойгоор өрнөхийг хараарай. Одоо гаргаж байгаа тэвчээр чинь ирээдүйд ирэх шагнал ч байж мэднэ.

10-р сард төрсөн хүмүүс

Хамгийн тэнэг хүн л өөрийнхөө үйл хэргийг бусдад дэлгэж, сайрхана. Чи шинэ маш хол, гайхалтай замын эхэнд байна. Зүгээр л тэвч. Эхэндээ нилээд их зардал гарч байгаа юм шиг санагдана. Гэхдээ удахгүй зардалаа нөхөж олно. Учир нь чиний уйггүй хөдөлмөр, цагийг үр бүтээлтэй өнгөрөж байгаа байдал чинь байдлыг сайн талаар нь өөрчлөх болно.Хөдөлмөр заавал үнэлэгддэг юм.

11-р сард төрсөн хүмүүс

Найзуудаа нэг анзаараад үзээрэй. Чамайг хайрлаж чадах, чамайг байгаагаар чин хүлээж авдаг, чиний амжилтанд баярладаг хэдэн хүн байгааг сайтар бодоорой. Бүх зүйл сайхан болно. Бүгдийг хийж чи чадна. Хэмнэл эвдэх хэрэгтэй. Алийн болгон яг ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн дүрмээр явах юм. Магадагүй өөрчилсөн болгон чинь, гажуудуулсан болгон чинь танд амжилт авчирч мэднэ. Тиймээс дүрэм журамт баригдахгүйгээр өөрийнхөөрөө аливаад хандаад үзээрэй.

12-р сард төрсөн хүмүүс

Заримдаа чи туулах ёстой зүйлээ алгасч, товчлохыг хүсдэг ч амьдралд тийм боломж байхгүй. Тиймээс тэвчхээс өөрт сонголт байхгүй ээ. Олон зүйлийг зэрэг амжуулж сурах л хэрэгтэй. Гоншигнож, өөрийнхөө зовлон, өөрийнхөө асуудлыг сонсох хэн нэгнийг хайлаа гээд цаг хугацаа алдахаас өөр олигтой зүйлд хүргэхгүй гэдгийг сайн ойлгоорой.

Э.Дөлгөөн 

Азийн фэнг шүйн холбоо 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.