
Зул өргөснөөр хураасан буян бүхний үрээр
Өглөгийн эзэд, нас нөхцөгсөд
Өнөд орчлонгийн зургаан төрөлд төөрөлдөн зорчигсод
Өнө ашдын амгаланг олох болтугай.
Тэдний доройтуулсан тангараг сахил бүхэн нь сэргэх болтугай.
Мухар сүсэг, үл мэдэхийн түйтгэр хирээс хагацах болтугай.
Нүгэл хилэнц, муу үйлийн үр, муу сэтгэлийн түйтгэрээс хагацаад
Магад сансрын гурван орон зовлонт амьтнаар хоосрох болтугай.
Миний сэтгэл оюунд шид бүтээл, Сэрэмж юуг хайрлан соёрхоо.
Зул тахилын залбирал уншлага
Зулын гэрэл гурван мянган ертенц даяар түгэх болтугай
Зулын гол уулсын хаан-Сүмбэр мэт сүндэрлэх болтугай
Зулын тос сүн далай мэт арвин байх болтугай
Зулын жигдэрсэн хязгааргүй их тахилаар хамаг бурхад цэнгэн орших болтугай.
Зулын ариун гэрэл сансрын үзүүрээс гаслант тамд зовлон эдлэх
Зүйрлэшгүй олон төрлөхтний мунхагийн харанхуйг арилгаад
Зүг зовхис бүхнээ залрах бурхад бодисадва нарын арилсан орныг
Зуур тотгорлох саадгүй үзэх хүртэл
Зүйтэй сайтар гэрэлтүүлэн ариусгах болтугай. Ум базар алокэ а хум. Ээ ма хо.
Сайтар үзэмжтэйгээр жигдэрсэн тодорхой хурц гэрлэн тахилын үүрээр
Сайн цагийн мянган бурхад арван зүгийн арилсан оронд
Саатан сүслэн лам багш, дамжлагын бурхад,
Сахиуснууд хийгээд номыг тэтгэгчид дагинас, хот мандлын бурхадын чуулганд
Сүсэглэн зорин өргөж байна.
Сайхь тусын үрээр миний эцэг эх болоод хамаг амьтан энэ ба хойт төрлүүддээ
Саад тотгоргүйгээр үнэхээр туулсан бурхадын арилсан орныг үзэх болтугай.
Сайхь буяны үрээр Аминдаваа бурхан лугаа нэгэн мөн чанартай болох болтугай.
Гурван язгуурын бурхадын чуулган хийгээд
Гурван эрдэнийн үнэний хүчээр
Магад миний тавьсан ерөөл машид түргэн боловсрох болтугай.
Магад үүний тул намайг адистидлан соёрх!
Тадята ум пэнча грива ава бодани суха.( 7 удаа уншина)...
Бурханы шашинтны өврийн дэвтэр, цаг тооны бичгээс
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.