Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа

Twitter Print
2021 оны 12-р сар 07-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 06-ны өдөр болж, допингхэрэглэсэн болон ёс зүйн зөрчил гаргасан дараах бөхчүүдийн барилдах эрхийг хасах шийдвэрийг гаргажээ.

Үүнд,

-Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан Улсын арслан Э.Оюунболдынбарилдах эрхийг 8 жилээр,

-Допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр,

-Ёс зүйн зөрчил гаргасан Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12 дугаар сарын 04-ндАрдчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/,

-Сумын заан Ё.Гантулга /11 дүгээр сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/,

-Сумын заан О.Баяржаргал /11 дүгээр сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар тус тус хасахаар болжээ.

Мөн тус хуралдаанаар МҮБХ-ныдүрмийн 11.28-д заасны дагуу Улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр баталсан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.