
Кино дээр "Мориндоо ч биш байх" гэдэг шиг Монголчууд засмал зам тавьж чадна, чадахгүйдээ биш юм. Засмал замыг захын компани тавьчихдаг болсон.
Сэтгэл гаргавал дэлхийн хэмжээний чанартай зам авлига энэ тэр нь орвол амархан эвдэрдэг дов сондуултай юм шиг зам л барих биз. Зам байтугайг барьж асуудал шийдэж байна цаагуур чинь. Өвчин зовлонтой үед 105 хятад ажилтан голомтоос оруулах гээд (Ням гарагт онгоцоор ирнэ гэнэ) байгаагийн цаана авлига, тохиролцоо байгаа болов уу. Ийм хардлага байна. Авлигаа аваргууд урьдчилаад туучихсан, хэрвээ амлалтаа биелүүлэхгүй бол хятадаас АТГ-т матуулчих гээд сандарч буй гэсэн эхний таамаг, хардлага байна.
Цааш нь манайхан үргэлжлүүлээд хардана шүү дээ. Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан 105 хятад авчрахгүй бол Дарханы зам яагаад явахгүй гэдгээ тайлбарлахгүй байна. Эсвэл зам тавих сонирхолгүй байна уу. Хайрга дайрга, цемент нь бэлэн байхад хужаагийн гар харан зам тавьж чадахгүй гэвэл Монголчуудыг хэт доромжилсон болно. 10 хужаад өгөх гээд байгаа мөнгөө нэг залууд өгчих. Нэг ч гэсэн монгол залуу ажилтай, орлоготой, авгай хүүхэд нь дэлгүүр хэсч баярлаг гэж бодох албан тушаалтан бий болж гэмээнэ Монгол Улс хөгжинө.
Манай залуус нэг зориглоод нэгдээд хөдөлбөл юуг ч шийднэ, бүтээнэ, сөнөөнө шүү.
Б.Жаргалсайхан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
zochin
(107.77.106.123) 2020-03-22 03:28nudend ni mungu haragdahaar yaj ch boldoggui yum baih daa Odo hujaagaas hujaa importlood suuj baih tsag mun uu Argach ugui yum daa ene said change baisan geluu Unen yum uu ter ni setgej baigaag ni harahlaar unenii or baih shigee
Хариулах
Зочин
(68.204.74.16) 2020-03-22 01:29Jagaa zov heljee
Хариулах