Арабика шошны хэрэглээ Япон, Тайвань бa Өмнөд Солонгост өсч байна

Twitter Print
2022 оны 12-р сар 02-нд 08:05 цагт
Мэдээний зураг,

Латин америкийн бүс нутаг тэр дундаа Куба, Колумб орнуудад ургадаг кофены талаар судалгаа хийв. Судалгаагаар дэлхий дээр үндсэн гурван кофе үйлдвэрлэлийн бүс нутаг байдаг. Үүнд: Африк, Ази мөн Өмнөд Америк болно.

Африк тивийн Кенни, Этиоп, Танзани, Камерун зэрэг улсуудад кофе нь өргөн тархсан. Энэ тивд ургадаг кофе нь чихэрлэг мөн бага зэргийн халуун ногооны амттай байдаг. Ази тивийн хувьд Индонез, Энэтхэг, Вьетнам зэрэг халуун оронд Арабика кофе Coffea Arabica, Робуста кофе Coffea Robusta кофег үйлдвэрлэдэг ба энэ нь хөрсний болон ургамлын амттай байдаг.

Арабика нь өндөрлөг газар ургадаг бөгөөд 9 сарын дараа цэцэглэдэг, харин Робуста нь нам газар ургадаг ба 11 сарын дараа цэцэглэдэг байна. Өмнөд Америкт Бразил, Колумб, Перу, Коста-Рика зэрэг орнуудад голчлон Арабика төрлийн кофег тариалдаг ба энэ нь бага зэрэг зөөлөн амттай байдаг.

Нийт хураан авч буй кофены 60-70 % нь Арабика, 30-40 % нь Робуста байна. Робуста төрөл нь харьцангуй хямд бөгөөд Арабикагаас 40-50% илүү кофейн агуулна. Сайн чанарын Робустаг зарим эспрессод хольдог аж.

Азийн бүсийн кофены хэрэглээ нь сүүлийн жилүүдэд өсч 1990 онд 8.4 сая 60 кг уут байсан бол 2012 онд 19.5 сая уут болж өссөн. Энэ нь жилд дунджаар 3.9 хувиар өссөн үзүүлэлтийг харуулж байна. Цаашилбал, Зүүн өмнөд Азийн кофены хэрэглээ 1990 онд 9.4%, 2000 онд 10.9% ба 2012 онд 13.8% болж өссөн байна.

Арабика шошны хэрэглээ Япон, Тайвань бa Өмнөд Солонгост өсч байна. Япон нь 2012 оны байдлаар 7.1 сая уут хэрэглээгээр Индонезаас хоёр дахин их байна. Нэг хүнд ноогдох хэрэглээгээр 3.4 кг гэсэн үзүүлэлтээр Брунейн дараа орж байна. Үүний дараа Өмнөд Солонгос 2.1 кг, Лаос,Филиппин, Вьетнам ба Тайвань орж байна.

Кофены шош Арабика нь өндөрлөг газар ургадаг бөгөөд 9 сарын дараа цэцэглэдэг, харин Робуста нь нам газар ургадаг ба 11сарын дараа цэцэглэдэг байна. Бразил, Колумб, Кубад голчлон Арабика тариалдаг ба бага зэрэг зөөлөн амттай байдаг. Колумбын кофе дэлхийн кофены зах зээлд 3-рт жагсаж байна.

2020 оны 12-р сард дэлхийн хэмжээнд кофены экспортын хэмжээгээрээ тэргүүлэгч орнуудаар (1000x 60 кг шуудайгаар) гаргасан статистк мэдээгээр латин Америкийн бүс нутгаас Колумб улс тэргүүлж байна.

Колумбын кофе нь зөөлөн, тэнцвэртэй кофены шош үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай. Колумб улс жилд дунджаар 11.5 сая уут кофе үйлдвэрлэдэг нь Бразил, Вьетнамын дараа дэлхийд гуравдугаарт ордог ч арабика шошны хэмжээгээрээ бол дэлхийд тэргүүлж байна.

Колумб бол дэлхийн шилдэг кофе экспортлогчдын нэг бөгөөд жил бүр олон сая ууттай хамгийн сайн шошыг гадагш нийлүүлдэг.

 

Доод зурган дээр Кубын хамгийн алдартай хоёр кофе: Cohiba Atmosphere ба Montecristo. Кубын навчин тамхины алдартай брэнд Кохиба, Монтекристо гvн зохиолын нэрээр нэрлэгдсэн. 100% Арабика органик кофенууд. Кубачууд кофег маш өтгөн найруулж бага хэмжээгээр уудаг. Амт их зөөлөн.

Шагдарын Батцэцэг

Куба улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.