
Орц:
Лууван 2 ширхэг
Чинжүү 3 ширхэг
Өргөст хэмх 1 ширхэг
Пүнтүүз 220 гр
Сармис 2 хумс
Давс1/2-1 цайны халбага /1 цайны халбага = Шингэн- 5мл, Хуурай - 5гр/
Цагаан цуу 2 цайны халбага /1 цайны халбага = Шингэн- 5мл, Хуурай - 5гр/
Сой соус 1/2-1 цайны халбага /1 цайны халбага = Шингэн- 5мл, Хуурай - 5гр/
Ургамлын тос 1 хоолны халбага /1 хоолны халбага = Шингэн - 15мл, Хуурай - 15гр/
Пүнтүүзтэй салатыг маш олон янзаар олон төрлийн ногоо, амтлагч хольж хийх жорууд байдаг ч энэ удаад энгийн өдөр тутам хийж идэж болохоор, айл бүрт байдаг цөөхөн орцуудаг ашиглан амархан аргаар салат хийх жорыг хүргэж байна.
1.Лууван, чинжүү, өргөст хэмхийг угааж цэвэрлээд урт нарийн хэрчинэ. Сармисыг жижиглэн хэрчиж бэлтгээрэй.
2.Салат хийхэд нарийн ширхэгтэй пүнтүүз гоймон тохиромжтой бөгөөд гоймонг хүйтэн усанд хийж 10 минут дэвтээнэ. Дараа нь буцалсан халуун усанд хийж 5 минут буцалгана. Ингээд халуун уснаас шүүж гаргаад хүйтэн усаар сайтар зайлж шүүж авна.
3.Лууван, олон өнгийн чинжүүг угааж цэвэрлэсний дараа урт нарийн хэрчинэ. Хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад хэрчсэн ногоон зөөлөртөл нь хуурна. Гэхдээ чинжүүг өнгөө алдтал нь хуурах хэрэггүй. Дараа нь жижиглэн хэрчсэн сармисыг хийж үргэлжлүүлэн хуураарай.
4.Ногоо зөөлөрч болсны дараа галаас гаргаж хөргөнө. Ингээд чанасан гоймон, хуурсан ногоог хэрчсэн өргөст хэмхтэй хольж хийгээд цагаан цуу, давс, сой соусаар амтлаж сайтар хутгана. Энэ бол пүнтүүзтэй салат хийх хамгийн энгийн жор бөгөөд салатыг улам илүү амттай болгох олон арга бий.
5.Хүсвэл нэмэлт амтлагч хийж болно. Ногоон сонгино, яншуйгаар чимэглэн амтлаж болно. Мөн ногоогоо хуурахдаа бор мөөг, бууцай, шар буурцаг гэх мэт олон төрлийн ногоо нэмж урт нарийн хэрчсэн үхрийн махтай хольж хуурч болно
Эх сурвалж: www.1000jor.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.