Амьдралыг таатай байлгахын тулд бидний хичээх хэрэгтэй 5 зүйл

Twitter Print
2020 оны 12-р сар 11-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

Амьдралыг таатай байлгах 5 зүйлд бид хичээх хэрэгтэй!

1) Нас урт байх. Хэдий сайхан амьдраад байгаа ч нас охор бол ямар олигтой байхав.

2) Өвчингүй эрүүл саруул байх! Нас урт ч өвчин ороогоод байвал бусдад ч өөрт ч хэцүү.

3) Ямарваа нэгэн байдлаар ажил үйлс саад тотгоргүй байх! Нас урт бие эрүүл ч ажил үйлс нь дорой байх хэцүү.

4) Идээ ундаа элбэг хангалуун байх! Нас урт, Бие эрүүл, ажил үйлс бүтэмжтэй ч идээ ундны хомсдолд орвол ямар хэцүү вэ!

5) Сэтгэл амгалан байх! Нас урт, Бие, эрүүл, ажил үйлс нь бүтэмжтэй, Идээ унд нь элбэг хангалуун байлаач сэтгэл амгалан бус бол юу ч байсан тусгүй.

1) Нас урт байлгая гэвэл амьтны амь бүү хөнөө

2) Эрүүл байя гэвэл цэвэр ариун байдлыг сахин унтах, идэх, хөдөлгөөнийг зөв зохицуулах нь чухал.

3) Ажил үйлс ээ бүтэмжтэй байлгая гэвэл чин сэтгэлээсээ сурч, хөдөлмөрлөх хэрэгтэй.

4) Идээ унд элбэг хангалуун байя гэвэл өглөгч бусдад тустай яв.

5) Сэтгэл амгалан байя гэвэл бодит байдалтай зохицож, ёс зүйтэй зөв замыг сонгож, зөв зуршилыг өөртөө дадуулж яв...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.