Ф.Лампард улсынхаа лигт 175 дахь гоолоо орууллаа

Twitter Print
2014 оны 12-р сар 14-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 16-р тойргийн эхний тоглолтууд урш шөнө боллоо. Энэ удаа лигийн тэмцээнийг тэргүүлэгч багууд өрсөлдөгч нараа хожсон байна. “Челси”-“Халл Сити” 2:0, “Манчестер Сити”-“Листер Сити” 1:0, “Арсенал”-“Ньюкасл Юнайтед” 4:1, “Вест Бромвич Альбион”-“Астон Вилла” 1:0, “Барнли”-“Саутхэмптон” 1:0-ээр хожсон бол “Кристал Палас”-“Сток Сити” 1:1-ээр тэнцлээ.

“Манчестер Сити” өрсөлдөгчөө 1:0-ээр буулган авахад хожлын цорын ганц гоолыг Ф.Лампард орууллаа. Ингэснээр “супер фрэнк” улсынхаа лигт 175 гоолыг оруулж, бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын дөрөвт орж ирсэн. 1992-1993 оны улиралд “премьер лиг” гэж нэрээ өөрчилсөн Английн дээд лигт А.Ширер 1992-2006 оны хооронд 14 улирал тоглохдоо 260 гоол оруулж, бүх цаг үеийн рекордыг эзэмшдэг. Харин А.Коул 187 гоолтой, У.Руни 178, Т.Анри, Ф.Лампард нар 175 гоол оруулаад байна.

16-р тойргийн тоглолтууд өнөө шөнө үргэлжлэх бөгөөд супер сандэйгийн тулаанд “Манчестер Юнайтед”-“Ливерпуль”, “Суонси Сити”-“Тоттенхэм Хотспур” багууд тоглох юм.

 

"Премьер лиг"-т гадаад тоглогчдоос Францын Т.Анри хамгийн их гоолыг оруулжээ. Харин урд шөнө Ф.Лампард түүний амжилттай зэрэгцэн ирсэн байна

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.