Хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Twitter Print
2020 оны 02-р сар 27-нд 13:24 цагт
Мэдээний зураг,

Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр титэм вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах газруудын үйл ажиллагааг зогсоож байна. Энэ тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ.

Хэрэв захирамжийг зөрчсөн тохиолдолд иргэнийг нэг сая 500, аж ахуйн нэгж байгууллагыг 5 сая төгрөгөөр торгоно. Иргэдийн зүгээс өгсөн мэдээллийн дагуу Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын албан хаагчид хяналт тавьж ажиллана. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй:

Зочид буудал – 310

Амралтын газар – 69 /сувиллаас бусад/

Жуулчны бааз – 64

Саун, бассейн – 87

Сүм, хийд – 321 /Буддын-80, Христ-181, бусад/

Фитнесс – 59

Bar, караоке – 945 бүрэн хаана.

Дүрэм журам зөрчсөн, нууцаар үйл ажиллагаа явуулсан аж ахуй нэгжийг зөрчлийн хуулиар торгоно. Мөн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалж, тухайн салбарт дахин үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Хүнсний зах, худалдааны төвүүдэд тогтмол ариутгал хийгдэж, үйл ажиллагаа хэвийн ажиллах юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.