“С Вируст гепатитыг эрс устгах үндэсний хөтөлбөр” хэрэгжиж байна

Twitter Print
2014 оны 12-р сар 14-нд 15:08 цагт
Мэдээний зураг,

Манай улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог байна. Мөн элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байгаа юм. Тиймээс Эрүүл мэнд, спортын яамнаас “С вируст гепатитыг эрс устгах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоод байгаа аж.

Уг хөтөлбөрийг эрүүл мэндийн салбарын олон арван эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлж эцсийн хувилбараар боловсруулахаар болжээ. Зарим судлаачид уг хөтөлбөрийн эхэнд элэг шилжүүлэх эмчилгээ хийлгэсэн 100 гаруй хүнээс С вирустэй 43 хүнд эмчилгээ хийхийг зөвлөжээ. Учир нь эдгээр хүмүүсийн 38-д нь вирус эргэн идэвхжсэн байдалтай байгаа юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.