Стиль имиж бүрдүүлэхдээ юу анхаарах вэ?

Twitter Print
2021 оны 07-р сар 24-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Бид бүгд ажил, амьдрал дээрээ өөрийн дотоод мөн чанараа тодорхой дүр төрхөөр гаргах гэж хичээдэг.

Ухаантай, даруухан, эмэгтэйлэг, эрэгтэйлэг, ажил хэрэгч, хариуцлагатай, зоригтой, хөгжилтэй, шударга гэх мэт ер нь хувь хүн бүр өөрийн хамгийн эерэг, сайн гэсэн характер дээрээ тулгуурлан ямар нэгэн дүр төрхийг бүтээж нийгэмд өөр өөрийн байр сууриа эзэлдэг, эзлэхийг хичээдэг. Гэхдээ заримдаа бидний хүссэн дүр төрхөөр биднийг харахгүй байх, эсвэл шал өөрөөр ойлгосон байх, яригдах, ойлгогдох тохиолдол цөөнгүй байдаг. Гэтэл бид үүнийг хүсээгүй шүү дээ. Яагаад хүсээгүй байхад чинь, таны мөн чанар шал өөр байхад тэгж буруу ойлгоод байгаан бол?

Магадгүй тэр хүн намайг мэдэхгүй учраас, миний талаар хангалттай мэдээлэлгүй учир буруу ойлгож, гадаад дүр төрхөөр маань дүгнэсэн байх гэсэн таамаглал дэвшүүлдэг үү?

Мэдээж таны зөв, таны гадаад дүр төрх, биеэ авч явж буй хэм хэмжээ, биеийн хэлэмж, дуу хоолойн өнгө тон, ярих ур чадвар чинь таны талаарх мэдээллийг нисгэсэн хэрэг.

За гол яриандаа орьё, эндээс харахад гадаад дүр төрх, харагдах байдал чухал гэдгийг та ойлгоод авчихлаа. Тэгвэл хүсээд байгаа дотоод мөн чанараа харуулахын тулд гадаад дүр төрх буюу хувцаслалт+биеийн хэлэмж+дуу хоолойн өнгө тон, ярих ур чадвараа маш тохиромжтой бүрдүүлэх нь чухал. Энэ удаа зөвхөн хувцаслалт дээр юу анхаарах ёстой талаар бяцхан зөвлөгөө өгье. Тэгэхээр харуулах гээд байгаа дүр төрх, мөн чанараа эхлээд маш сайн бодох хэрэгтэй. Та эхээс авч төрсөн өөрийн үндсэн өгөгдөл (бие галбир, царай төрх), зан характер, цаашлаад ажил мэргэжил, албан тушаалын зэрэг дэв дээрээ тулгуурлан харуулах гэж буй дүр төрхөө сайтар тунгаан бодох хэрэгтэй. Үүний дараа тэрхүү дүр төрхөө гаргахын тулд стилийн төрлөөс өөрт зохимжтой гэж үзсэн стилиэрээ өөрийн бие галбирын онцлогтоо тохируулан хувцаслах юм. Жш: Энхрий ялдам, эмэгтэйлэг дүр төрхийг харуулахыг хүсвэл романтик, элегант стилиэр хувцаслах гэх мэт. Харин энэхүү дүр төрх нь эхээс төрсөн өгөгдөлтэй тань төгс нийцэж байх нь наад захын ойлголт юм.

Төрөлхийн эршүүд, эрэгтэйлэг бие галбиртай, хоолойн өнгө тон бүдүүвтэр хүнд мэдээж эмэгтэйлэг дүр төрх зохицохгүй нь тодорхой. Тийм учраас хамгийн түрүүнд өөрийн тань үндсэн өгөгдөлтэй төгс зохицож байна уу үгүй юу гэдгийг сайтар ойлгох нь чухал юм. Өөрийн тань дотоод мөн чанар гадаад дүр төрхтэй тань нийцэж байгаа эсэхийг сайтар тунгаагаарай.

Стилист имижмэйкер Гэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.