Бүх цаг үеийн шилдэг тоглогчид “World soccer” сэтгүүлийн хувилбараар

Twitter Print
2015 оны 09-р сар 26-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Английн алдарт “World soccer” сэтгүүлээс бүх цаг үеийн шилдэг гарааны 11 тоглогчийг нэрлэжээ. Энэ санал асуулгад нэртэй дасгалжуулагчид, менежерүүд, агентууд, хөлбөмбөгийн сэдвээр дагна бичдэг сэтгүүлчид, зодог тайлсан тоглогч нар оролцсон байна. Тэдний нэрлэснээр хаалгачаар ЗУХ-ын Л.Яшин, хамгаалагчаар Италийн П.Мальдини, Францын Ф.Беккенбауэр, Английн Б.Мур, Бразилийн Кафу, хагас хамгаалагчаар Аргентины А.Ди Стефано, Д.Марадона, Францын З.Зидан, Голландын Й.Круифф, довтлогчоор Аргентины Л.Месси, Бразилийн Пеле нар бүх цаг үеийн шилдэг тоглогч аж.

Дээр дурдсан тоглогч дунд Аргентинаас гурав, Франц, Бразил тус бүр хоёр багтсан байна. Мөн Германы Ф.Беккенбауэр хамгийн их буюу 68 хувийн санал авсан бол одоо тоглож буй тоглогчдоос Л.Месси ганцаараа нэрлэгдсэн юм. Энэ санал асуулга зөвхөн “World soccer” сэтгүүлийн хувилбар бөгөөд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос мөн өнгөрсөн зууны шилдэг хөлбөмбөгчдийг тодруулж байсан.

Харин одоо тоглож буй хөлбөмбөгчдөөс Португалын К.Роналду, Испанийн Ф.Торрес, А.Иньеста, Францын Ф.Рибери, К.Бензема, Аргентины Л.Месси, Германы М.Нойер, Английн У.Руни, Голландын А.Роббен, Р.Ван Перси, Колумбын Х.Родригес, Бразилийн Неймар, Оскар, Шведийн З.Ибрагимович нарыг шилдгээр нэрлэж болох юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.