Коронавирусын халдварын дэгдэлт дэлхий дахинд

Twitter Print
2020 оны 03-р сар 16-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Нэг өдрийн дотор Европын 3 улсад коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо огцом өссөн байна.

Италид нэг өдрийн дотор КОВИД-19 халдварын улмаас 368 хүн нас барж уг вирусын халдварын улмаас нас барагсдын тоо 1809-д, Испанид 97 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 288-д, Францад 29 хүн нас барж, коронавирусын халдварын улмаас нас үүбарсан иргэдийн тоо 120-д тус тус хүрсэн байна. Англид коронавирусын халдварын улмаас 14 хүн нас барж, тус улсад коронавирусын халдварын улмаас нийт 35 хүн нас бараад байна.

Европын улс орнуудын эрх баригчид эхнээсээ иргэдийнхээ шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хилийн хяналтаа чангатгах арга хэмжээ авч эхлээд байна. Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор ХБНГУ Франц, Швейцари, Австри, Дани болон Люксембургтэй хиллэдэг хилийнхээ, Португал Испанитай хиллэдэг хилийнхээ хяналт шалгалтыг чангатгахаар болжээ. Чехэд наям гарагаас эхлэн 3-р сарын 24-нийг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Ингэснээр иргэд зөвхөн ажил гэр хоёрын хооронд явах ба үүнээс гадна иргэдэд зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан орохыг л зөвшөөрөх аж.

Австрид энэ даваа гарагаас эхлэн 5-аас олон хүн цугларахыг хориглосон бол Ирландад пабуудыг энэ сарын 29 хүртэл хаажээ. Европын ихэнх орнуудад сургууль цэцэрлэгүүдийг хаагаад байна. ДЭМБ-аас Европ тивийг коронавирусын халдварын голомт болоод буйг онцолсон билээ. Сүүлийн 24 цагийн дотор Швейцарид коронавирусын халдвар авсан 800 тохиолдол бүртгэгдэж, тус улсад халдвар авсан нийт иргэдийн тоо 2200-д, уг вирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 14-т хүрээд байна.

Coronavirus: EU states record highest one-day death toll-н зурган илэрц

Коронавирусын халдвар хамгийн ихээр дэгдээд байгаа Италид КОВИД-19 халдвар авсан 24 747 тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 1218 хүн нас барсан нь бүгд Ломбарди мужид бүртгэгджээ. Италийн эрх баригчид өнгөрсөн даваа гарагаас эхлэн улс даяар хөл хорио тогтоосон ба иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад үйлчилгээний байгууллагуудыг бүгдийг нь хаасан юм.

Испанийн засгийн газар мөн л онц байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байгаа ба тус улсад коронавирусын халдвар авсан 7753 тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 300 орчим хүн нас бараад байгаа билээ. Коронавирусын халдвар авсан 5400 тохиолдол бүртгэгдээд байгаа Францад кафе, зоогийн газар, кинотеатр болон дэлгүүрүүдийн дийлэнх нь хаалгаа барьжээ.

Coronavirus: EU states record highest one-day death toll-н зурган илэрц

Европын холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лейен амьсгалын аппарат, коронавирусын оношлуур, амны хаалт зэргийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна. Дэлхий даяар коронавирусын халдвар авсан 162 687 тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 6065 хүн нас барсаны 3085 нь БНХАУ-д бүртгэгдсэн билээ. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс коронавирусын халдвар бүртгэгдсэн орнуудын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. Тус улсад КОВИД-19 халдварыг авсан 61 тохиолдол бүртгэгдээд байгаа ба үүнтэй холбоотойгоор эрх баригчид онц байдал зарлажээ.

АНУ-д коронавирусын халдварын 3200 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаагийн 62 нь уг халдварын улмаас нас бараад байна. Үүнтэй холбоотойгоор Америкийн эрх баригчид Европын орнуудаас ирж буй АНУ-ын иргэдэд нэг бүрчлэн шинжилгээ хийж байгаа ба нисэх онгоцны буудлууд дээр эмх замбараагүй байдал үүсээд байна. Түүнчлэн АНУ-ын зүгээс Англи, Ирландаас бусад Европын 26 улс орнуудын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан эдийн засгаа коронавирусын халдварын дэгдэлтийн үр дагавраас хамгаалахын тулд зээлийн хүүгээ бууруулсан байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.