Оношилгоо эмчилгээний “Эрдэнэт Медикал”-ын барилгын ажилтай танилцав

Twitter Print
2014 оны 04-р сар 09-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу болон холбогдох хэлтэс, албадын мэргэжилтнүүд Оношилгоо эмчилгээний “Эрдэнэт Медикал” төвийн барилгын ажилтай танилцав.

Үйлдвэрийн хаалтын менежментийн бодлогын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын томоохон ажлын нэг болох уг барилгын ажил үндсэндээ дууссан ч дотоод засал гүйцээгүй, тоног төхөөрөмжийн угсралт хүлээгдэж байна. “Эрдэнэт” үйлдвэр ирэх 11-р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн тус оношилгоо эмчилгээний төвийн барилгын ажилд 9 тэрбум төгрөг зарцуулав.

“Эрдэнэт Медикал”-ын дотор засал, агааржуулалт, салхивч, халаалтыг Японы интерьерийн зураг төсөл, технологиор шийджээ. Ерөнхий захирал барилгын гүйцэтгэл хангалтгүй байгааг анхааруулаад цаашид нарийвчилсан төлөвлөгөө гарган гүйцэтгэгч “Химон” констракшнтай нягт хамтран ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.