Си Жиньпин Тайванийн тусгаар тогтнолын эсрэг бат зогсохоо тангараглая гэлээ

Twitter Print
2023 оны 03-р сар 13-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлыг хааж хэлсэн үгэндээ Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин улсаа эдийн засгийн хувьд хараат бус болгохыг эрмэлзэж, Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэж, Тайванийн хоолой дахь асуудлыг тайван замаар шийднэ гэдгээ амлав.

Өнгөрсөн долоо хоногт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчид Си Жиньпинийг БНХАУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгож, засгийн газрын томоохон албан тушаалтнуудыг шинээр томилсон юм.

Өнгөрсөн бямба гарагт сүүлийн 10 жил Хятадын Ерөнхий сайдаар ажилласан Ли Көцян албан тушаалаасаа бууж, түүний оронд Ардын их хурлын төлөөлөгчид Шанхай хотын Коммунист намын тэргүүн асан Ли Цяныг томилсон юм.

Ли Цян нь өмнө нь Ерөнхийлөгч Си Жиньпинтэй ажиллаж байсан туршлагатай бөгөөд түүнийг Си Жиньпиний ойрын хүн хэмээн тодорхойлдог.

Ажиглагчдын хэлж байгаагаар энэ удаагийн их хурлаар таамаглаж байснаас шинэ томилгоо цөөн хийгдсэн ба засгийн газрын ихэнх гишүүд суудлаа авч үлджээ.

Түүнчлэн Ардын Төлөөлөгчдийн их хурлаар Хятадын засгийн газар 2023 оны эдийн засгийн өсөлтөө өмнөх жилийнхээс 2 хувиар нэмэгдүүлж, 5 хувьд хүргэх зорилт тавиад байна.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.