
Өнгөрсөн бямба гарагт Нью Йорк мужийн Баффало хотын дэлгүүрт иргэд рүү гал нээсэн этгээд цагдаа нарт халдлагынх нь гол бай хар арьстай иргэд байсан хэмээн мэдүүлжээ.
Мөрдөн байцаагчид халдлага үйлдсэн этгээд нь уг хэргийг үйлдэхээсээ өмнө өмнө нь гарч байсан төстэй халдлагуудыг судалж, бэлтгэл хийсэн болохыг олж тогтоосон байна.
Халдлага үйлдэхээр түүний сонгосон Бафаало дахь Tops Friendly Markets дэлгүүрээр голчлон өнгөт арьстнууд үйлчлүүлдэг аж.
18 настай Пэйтон Гэндрон Баффалод байрлах Tops Friendly Markets дэлгүүрт халдлага үйлдэх зорилгоор 321 гаруй км замыг туулсан ба халдлагаа нийгмийн сүлжээгээр шууд дамжуулжээ. Тэрээр сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, галт зэвсгээр зэвсэглэсэн байсан ба дэлгүүрийн гаднах машины зогсоол болон дэлгүүр дотор иргэд рүү гал нээсний улмаас 10 хүний амь үрэгдэж, 3 хүн шархджээ.
Халдлагад өртсөн 13 хүний 11 нь хар арьстай иргэд байсан байна. Цагдаа нар халдлага эхэлснээс хойш 2 минутын дараа хэргийн газарт ирсэн ба сэжигтэн өөрөө цагдаа нарт бууж өгсөн байна.
АНУ-д 2022 он гарснаас хойш 4 ба түүнээс олон хүн зэвсэгт этгээдийн гарт амь үрэгдсэн гэмт хэрэг багадаа 198 бүртгэгджээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.