“Хурд”-ын тоглолт нижгэр болж, “Алтан пянз” нь таван саяар үнэлэгдлээ

Twitter Print
2013 оны 12-р сар 03-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Сэтгэл зүрхэнд эгшиглэсэн тэр л сайхан аялгуут дуугаараа үзэгч сонсогчидтойгоо дахин уулзсан “Хурд”-ын 20 жилийн ойн тоглолт сонин содон гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байж, тоглолтын турш фэнүүдээ эрч хүчээр цэнэглэсэн сайхан үдэш байлаа. Хайр итгэл, харуусал гуниг, нууцхан үнэнийг дуугаараа илэрхийлсэн энэ үдэш  “Хурд”-ын тоглолт бахархах зүйлээр дүүрэн байж, Монгол түмний минь эх орноо гэсэн омогшил, ижий аавыгаа энэрэх хайр элбэрэл, элэг нэгт ахан дүүстээ туслах халуун сэтгэл жинхэнэ утгаараа мэдрэгдсэн сайхан үдэш болсон юм.

Монголын хөгжмийн ертөнцөд хорин жилийн турш уран бүтээлээ тасралтгүй хүргэж, дэлхийд алдартай хамтлаг дуучдын туршлагаас судлан сонсогч фэнүүддээ өөрсдийн гэх дурсгалын зүйлсээр сюрприз барихаар шийдсэн нь олон мянган шүтэн бишрэгчдээ баярлуулаад авсан.  

Хамтлагийнхаа билэг тэмдэг бүхий хүзүүний зүүлт, бугуйвчаас эхлээд малгай, пудболка, гитар, бөмбөрийн цохиураас гадна баримтат кино, ном, зурагт хуанли гаргажээ. Тоглолтын турш хамгийн гайхалтай бэлэг нь  эх орондоо төдийгүй Азийн хамтлаг дуучдаас анхлан “Алтан пянз” хэвлүүлж, өнгөрсөн хугацаанд гаргасан хит бүтээлүүдээсээ шигшин байж найман дуугаа багтаажээ. “Алтан пянз”-аа дээжлэн АНУ-ын Лос-Анжелос хотын “Gitar center”-т залсандаа ихэд баяртай яваа “Хурд”-ынхан тоглолтын тайзнаа 99 мянган төгрөгөөс эхэлж дуудсан “Алтан пянз”-ны үнэ таван саяд хүрсэн бөгөөд тус хамтлагийн гоцлол дуучин Цогоогийн багын найз гэх эрхэм худалдан авчээ.

Тэрбээр найзынхаа уран бүтээлийг үргэлж дэмжиж явдаг, дотны анд болон хамтлагийнхан нь үнэнч фэн гэдэг утгаараа “Алтан пянз”-ыг нь худалдан авчээ. Мөн найз Цогоодоо өөрийн зүгээс бэлэг болгож арван сая төгрөг өгч, танхим дүүрэн алга ташилтаар түүнийг мялаасан юм.

Ингээд “Алтан пянз”-аа гардан авсан хүн бол “MCS” группын захирал Х.Од байлаа. Тэрбээр уран бүтээлч анд нарынхаа бэлгийг зүгээр ч нэг аваад зогссонгүй, сэтгэгдлээ хуваалцан “Алтан пянз” өнөөдөр таван сая төгрөгийн үнэд хүрсэн болохоор би ч гэсэн энэ хүмүүнлэгийн үйлст зориулан өөрийн хувь нэмрийг оруулмаар байна. Энэ мөнгийг дээрхи хоёр эмнэлэгт хандивлаарай” хэмээн таван сая төгрөг өгчээ.

Түүнчлэн хоёр өдөр үргэлжилсэн  ”Хурд”-ын тоглолт үзэгчдийг суудлаас нь хэд хэдэн удаа босгоод авсан. Бараг нэг дуу яваад л дараагийн дуун дээр босоод  л... дуулсан дуу бүрийг нь алгасалгүй хамтдаа дуулж, байгаа  үзэгчдэд сууна гэдэг  "харамсалтай" байлаа. "Чимээгүй ирэх дурлал" дуугаа дуулахдаа энэ дууныхаа түүхийг Д.Отгонбаяр  ярьсан юм. Түүнд  дурласан охин нь хайрын захиатай өврийн тэмдэглэлийн дэвтрээ явуулжээ. Тэр тэмдэглэлийн дэвтэрийн шүлэгнээс нь “Чимээгүй ирэх дурлал” дуу бүтсэн түүхтэй аж.

Мөн тоглолтын дундуур сэтгэл нь хөдөлсөн хамтлагынхан цохиур, өмсөж байсан пудволк зэргийг үзэгчид рүү шидсэн нь тэдэнд барьсан том сюрприз байлаа.

Г.Ганаа 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.