
Хэдэн мянган жилийн өмнө Африкт анх тарвас хэмээн нэрлэсэн нэгэн төрлийн ув улаан зузаан хальстай чихэрлэг том том үртэй ногоог хүнсэнд хэрэглэж эхэлсэн байна.
-
Тарвасыг өргөст хэмх болон хулууны төрлийн ногоонд оруулсан байв.
-
Тарвас бол яалт ч үгүй Африкаас гаралтай хүнсний өргөн хэрэглээний ногоо хэмээж байв.
-
5000 жилийн өмнөх тарвасны үрийг археологичид Эртний Ливи улсаас олдсон гэдэг.
-
Дэлхий дээр одоо 1200 төрөл сортын тарвас байна.
-
-
300 грамм тарвас нэг өдрийн идэх хэмжээнд тооцох ба үүнд вит А 20%, вит С, 25%, төмөр 4% агуулагддаг юм байна.
-
Тарвасны 91% нь ус байдаг.
-
Тарвас бол жимс юм.
-
Тарвасны гадна хальсны өнгөнөөс шалтгаалан үр нь хар, бор, цагаан, шар өнгөтэй болдог гэнэ. Ховор сортны тарвасны үр улаан байдаг байна.
-
Тарвасыг одоо дэлхийн 96 орон тариалдаг. Хамгийн өндөр үзүүлэлттэй ургацыг Хятад авдаг ба нэг жилд - 69 139 643 тонн, Турк - 3 864 489 тонн байдаг гэнэ.
-
Гиннесийн номд орсон дэлхийн хамгийн том тарвас 2013 онд Америкт ургасан байна. Энэ тарвасын жин 121.93 килограмм байсан аж.
Японд анх тээвэрлэхэд тохиромжтойг нь бодолцоод дервелжин хэлбэртэй тарвас тарьж ургуулсан бол Израйлын целд тарвасыг модноос хурааж авдаг. Америкийн Арканзас мужид "Hope Farm Store" фермийн ажилчин Брайтын гэр бүл 1979, 2005 онуудад гиннесийн рекорд тогтоож байсан ч 2013 онд амжилтыг эвдэж 122 кг тарвас ургуулсан байна.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.