
Зарим хүүхдүүд төрөхдөө л хамрын дээд хэсэг болох нуруу хавтгай, өргөн байх, хүүхэн хараа хоорондын зай бага байх, нүдний дотор талын хооронд арьсны нугалаатай байдаг. Хүүхдийн хараа жирийн байгаа үед энэ нугалаа хүүхдийг хялар мэт харагдуулах нь бий. Энэ нь тийм ч их санаа зовох зүйл биш.
Мэргэжлийн эмчийн туслалцаагүйгээр таньж болдог нүдний цөөн тооны эмгэгийн нэг нь нүдний хялар юм. Хялар нүд гэдэг нь нэг, эсвэл хоёр нүд төв тэнхлэгээсээ хазайхыг хэлдэг. Ингэснээр хүний нүд нэг чиглэлд өөр өөр тийш харж байдаг. Үр дүнд нь нэг зүйл дээр хараагаа тогтоож чаддаггүй.
Энэ эмгэг нь ихэвчлэн хоёр нүд нь зохистой хэлбэрээр зэрэг ажилладаг болж эхлэж байгаа 2-3 настай хүүхдүүдэд үүсдэг. Статистик мэдээнээс үзвэл 50 хүүхэд тутмын нэг нь хялар нүд эмгэгийн аль нэг хэлбэрээр шаналж байдаг ажээ.
Шалтгаан:
Хялар нүд нь дараах шалтгааны улмаас үүсэх эрсдэлтэй, үүнд:
-
Тархины гэмтэл ба халдварт өвчин
-
Нүдний булчингийн үрэвсэл, судасны ба хавдрын гаралтай өөрчлөлт
-
Нүдний гажиг, холын ба ойрын харалганыг буруу, эсвэл цаг алдаж эмчилсэн
-
Төрөлхийн өвчин ба төрөхийн гэмтэл
-
Стресс, биеийн хүчний хэт их ачаалал
-
Хүүхдийн нүдэнд хэт их ачаалал өгөх
Хялар нь аяндаа арилна гэж байдаггүй болохоор эмчилгээг аль болох эрт эхлүүлэх нь сайн. Иймд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
Эх сурвалж: Солонго нүдний эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.