Мессигийн дэлхийн аваргын цомыг өргөхдөө өмссөн хар нөмрөгийн үнэ тэнгэрт хаджээ

Twitter Print
2022 оны 12-р сар 29-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн аваргын финал дээр Мессид өмсгөсөн хар нөмрөг бөөн маргаан дагуулсан. Катарын шейх Тамим Мессид өмсгөсөн “Бишт” хэмээх богино ханцуйтай хар нөмрөг нь арабуудын хамгийн хүндтэй, эрхэм дээд хувцас аж. Зөвхөн Катарын эмир болон төрийн зарим сайд онцгой үед өмсдөг.

Месси дэлхийн аваргын цом өргөх гэж байхад Аргентины цагаан, цэнхэр өмсгөлийг дарсан хар хувцас өмсгөлөө гэж олон хүн дургүйцэж байсан бол арабын ертөнцөд энэ нь маш үнэ цэнэтэй, эрхэм дээд зүйл ажээ.

Оманы парламентын гишүүн, өмгөөлөгч Ахмед Албарвани Мессигийн Биштийг нэг сая доллараар худалдаж авах санал тавьжээ.

Долоон давхар боловсруулалттай, япон даавуугаар хийсэн уг нөмрөг алтадсан эмжээртэй, 2071 еврогийн өртөгтэй эд гэнэ.

Мессигийн хүсэн хүлээсэн дэлхийн аваргын цомыг хамт өргөсөн хар нөмрөгийн үнэ цэнэ тэнгэрт хаджээ.

Д.Нямдорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.