Ж.Батзандан хариуцлага хүлээж ШИНЭ-ийн тэргүүнээс огцорлоо

Twitter Print
2020 оны 06-р сар 25-нд 17:56 цагт
Мэдээний зураг,

Сонгуулийн санал хураалтын дүнг ШИНЭ-ийн тэргүүн Ж.Батзандан хүлээн зөвшөөрч, нэг ч суудал авч чадаагүй хариуцлагаа хүлээн даргын суудлаас огцорч буйгаа албан ёсоор зарлалаа.

Шинэ эвслийн дарга Ж.Батзандан "УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Шинэ эвсэл энэ удаагийн сонгуульд оролцож 200 гаруй мянган иргэний саналыг авсан байна. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой элдэв маргаан нэлээд гарсан. Хууль хяналтын байгууллага, иргэд, оролцсон байгууллагаас гарсан зөрчлүүдийг хянаж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Шинэ эвслийн төлөө саналаа өгсөн 230 мянга гаруй иргэддээ талархал илэрхийлье. Мөн дэмжээгүй мянга, мянган иргэдийн саналыг авахын төлөө хичээн ажиллана. 

Миний бие Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшиж 20 гаруй мянган иргэний саналыг авлаа. Гурван мандаттай дөрөвт орлоо. Б.Жаргалсайхан дарга маань Чингэлтэй дүүрэгт дөрөвт орлоо, Л.Болд дарга маань олон мянган хүний санал авлаа. Хөдөө орон нутагт, нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигчид маань ч олон саналыг авлаа. Харамсалтай нь бид нэг ч суудал авч чадсангүй. Энэ маань бид үйл хэрэг, үзэл санаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй юм байна гэж бодож байна. Шинэ эвсэл нэг ч суудал авч чадаагүй тул би эвслийн болон намын даргын суудлаа хариуцлага хүлээлгэн өгч байна" гэлээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (202.55.188.46) 2020-06-25 20:31
      • 0
      • 0

      Batzandan Bold Nymdorj nar yg ni ih shudarga humuus.S.Zorigiin ami nasiig hohirooson etgeediig ilruuleh gej charmaisan ni gemt etgreduudiin hor nairuulah argiin zolios bolchihloo.Ydaj 1 ni ch.songogdooguig bodohod har hairtsagt ih uchir baina.Hurelsuh belen bolson utaagui tulshiig ovjinoor ashiglaj ner olson hun.

      Хариулах