Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс үүдэн олон гэмтэл үүсдэг

Twitter Print
2022 оны 10-р сар 24-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

ХҮҮХДИЙГ ХАМААГҮЙ СЭГСЭРЧ БОЛОХГҮЙ

Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс болж ямар хүндрэл үүсдэгийг Та мэдэх үү?

Бид хүүхдийг сэгсэрэхийг юман чинэн боддоггүй. Яав л гэж, юун сүртэй юм, яах ч үгүй гэж боддог. Яг тийм биш. Сэгсрэлтийн хамж шинж гэж байна./Shaken baby syndrome/

Уг хам шинж нь эцэг эхчүүд нь уурлаж стрестсэн үедээ хүүхдээ хүчтэй сэгсэрснээс үүсдэг.

Гэхдээ ганц сэгсэрснээс биш юм аа. Яагаад сэгсрэх үед гэмтэл үүсдэг вэ? Хүүхдийг урагш нь хойш нь сэгсэрснээс тархи нь гавлын ясыг мөргөх ба цохиж байдаг. Үүнээс болж тархинд цус шүүрэх, даралт ихсэх, хаван хавдар үүсэх зэрэг өөрчлөлтүүд гарч болзошгүй. Учир нь:

Эцэг эхчүүд, хүүхэд асран хамгаалагчид:

Хүүхдийн уйлж буй шалтгааныг мэддэггүйгээс

Хүүхдийг аргадаж тайвшруулах арга мэдэхгүй, уурлаж уцаарласнаасӨөрсдөө сэтгэл санааны дарамттай тул уйлж буй хүүхдээс тээршээснээс хүүхдээ сэгсчдэг.

Үр дагавар, үлдэц, сөрөг нөлөө:

  • Тархинд цус харвах
  • Нүдний торлог бүрхэвчинд цус харвах
  • Нугасны гэмтэл/ саажилт
  • Таталт
  • Сохрох
  • Ясны бэртэл
  • Хэл яриа болон анхаарал төвлөрүүлэх хүндрэлтэй болох

Танд анхааруулахад:

  • Тухайн өдөр таны хувьд хүнд хэцүү өдөр байсан ч
  • Та их ядарсан ч
  • Шөнө орой хүүхэд чинь уйлж байсан ч
  • Хүүхэд чинь холоо идэхгүй ч
  • Бүх зүйлс бүтэлгүй мэт байсан ч

Сануулахад:

  • Бага насны хүүхдийг дээшээ шидэж тоглохгүй байх
  • Хүүхдээ мөрөн дээрээ суулгаад давхиж тоглох нь аюултай.
  • Нярай хүүхдийг тэврэхдээ, түүнтэй тоглохдоо үргэлж толгойг нь түшиж байх.
  • Хүүхдийг чинь асарч, хардаг хүн бүрт: уг хам шинжийн тухай ярьж, хүүхдийг СЭГСРЭХ АЮУЛТАЙ гэдгийг ойлгуулах,

ХҮҮХЭД УЙЛААД БАЙВАЛ:

  • Хүүхдэд ямар нэгэн хэрэгцээ хагагдахгүй байна уу, зовиур байгаа эсэхийг шалгах
  • Хүүхдэд угж, хөхийг нь өгч тайтгаруул.
  • Хүүхдийг тэвэрч бүүвэйл.
  • Хүүхдэд дуу дуулж, намуун ая тавьж өгөх, дуу авиа гаргах
  • Салхинд гаргах,
  • Хүүхдээ тэргэнд хэвтүүлж зөөлөн хөдөлгө
  • Өөрөө өөр өрөөнд орж 3 удаа гүнгзгий амьсгалж тайвшран суух
  • Тоог ихээс нь бага руу тоолох. 39,38,3736, гэх мэтээр
  • Найз нөхөд, хамаатан садан, хөршөө дуудаад өөрөө түр зуур амрахыг бод.
  • Насан туршдаа харамсахгүйн тулд хүүхдээ сайн халамжлах хэрэгтэй.
  • Мөн хүүхдийг чинь асарч хардаг хүнд хүүхдийг СЭГСРЭХ АЮУЛТАЙ гэдгийг ойлгуул!

Хүн бүхний ертөнцийг харах өнцөг өөр өөр. Олон өнцгөөр ойлгож уншаарай.

н.Цэндээ

Эх сурвалж: Эх хүүхэд НҮЭМ зөвлөгөө

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • alt

      (103.212.117.152) 2019-09-11 22:13
      • 0
      • 0

      hallachee.braziliin olimpiin dasgaljuulagch nariig oroitoogui bg deer n oruulbal medali bg shuu choloot

      Хариулах