АЙРААНЫ ид шид

Twitter Print
2021 оны 04-р сар 30-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

Түрэгийн үед айргийг “айраан” гэдэг байсан тухай түүхэнд тэмдэглэснээс үзвэл айраг эртний түүхт ундаан аж. Адуун сүрэг бруцеллёз, сүрьеэ, дэлэнгийн үрэвсэл зэрэг бусад малд тохиолддог өвчнөөр өвчилдөггүй учир саамны найрлага онцгойд тооцогдоно. Саамны нийт уургийн 40%-ийг альбумин, глобулин мэтийн уусагч уураг эзэлдэг нь бараг л эхийн сүүтэй ойролцоо.

Судлаач М.А.Маринагийн дүгнэлтээр бол гүүний сааманд триптофан 1.4% хүртэл байгаа нь үхрийн сүүнийхээс илүү. Триптофанаас РР витамин, бэлгийн ба кортикостероид гормон, стерин зэрэг биологийн чухал бодисууд үүснэ. Эрдэмтэн П.Берлиний тодорхойлсноор нэг литр айрганд 0.3-0.4 мг А витамин, 95-100 мг С витамин, 100-200 мг аскорбины хүчил байдаг аж.

Гүүний саам ууснаар,

- Хүний биеийн хордлого тайлагдаж эд эс шинээр нөхөн төлждөг.
- Царай зүс өнгөлөг болохоос гадна үрчлээ тэнийдэг.
- Нойр хэвийн байдалд орж, ходоод гэдэсний үйл ажиллагаа, артерийн даралт тогтворждог.
- Гэдэс дотор цэвэрлэгдэж хорт бодис биеэс гадагшилдаг.

Адууг ногоонд цадсан үед гүүний сааль эхлэх бөгөөд үүнийг “гүүний үрс гаргах” гэж нэрлэдэг. Ямааны сүүгээр бүрсэн 1 литр тарган дээр 10 литр саам хийж 1-2 цаг бүлж, хучиж дулаалах аргаар анхны хөрөнгийг үүсгэдэг.

Жич: Саамыг элдэв харшилтай хүн уувал харшлыг сэдрээх сөрөг талтай.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.