Менингококкын халдвараас сэргийлж жамц давсны уусмал хэрэглээрэй

Twitter Print
2022 оны 03-р сар 10-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ ЖАМЦ ДАВСНЫ УУСМАЛ ХЭРЭГЛЭЭРЭЙ

Халдвараас хамгаалах энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг бол жамц давсны уусмалаар хамар нармай, хоолой, амны хөндийг цэвэрлэх юм. Ингэснээр хэсэг газрын дархлаа тогтолцоонд эерэгээр нөлөөлж өвчин үүсгэгч салстыг нэвтрэхээс сэргийлнэ.

ДАВСНЫ УУСМАЛААР ЗАЙЛАХ ЗААВАР

5гр нунтаг жамц давсыг буцалгасан эсвэл цэвэршүүлсэн 100 мл бүлээн усанд хийж давсны уусмалаа бэлтгэнэ. Найруулсан уусмалаараа амны хөндий, хоолой, хамар нармайгаа 5-6 удаа зайлна. Өглөө оройдоо давсны уусмалаар зайлж заншвал халдварт өвчнөөс сэргийлэх тустай.

ЯГААН ЖАМЦ ДАВСНЫ ТАЛААР ТОВЧХОН

Увс аймгийн Тагнын нурууны салбар уулсын дунд орших Шүдэн уул нь хэдэн сая жилийн өмнө тэнгисийн ёроолд ургасан давст уул юм. Монгол орны бусад давст уулыг бодвол насжилтын хувьд хамгийн эртнийх гэж үздэгээс гадна дэлхий даяар судлагдсан томоохон ордуудаас хүний биед хэрэгтэй амин чухал эрдэс, давсын агууламж ихтэйд тооцогддог.

Жамц давс нь ягаан, саарал, цагаан, хөх, улаан, шар гэсэн өнгөтэй байдаг бөгөөд хүний биед хэрэгцээтэй кальци, флор, иод, магни, натри, төмөр, кали, хүхэр зэрэг элементүүд агуулдгаараа онцлогтой. Хүхэр нь хүний бие махбодийн эсэргүүцэх чадварыг сайжруулах, гадаад орчны бохирдол, өвчин үүсгэгчээс хамгаалдаг.

Цахим Эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.