Дэлхийн хамгийн найрсаг орнуудын жагсаалтыг Португал тэргүүлжээ

Twitter Print
2022 оны 11-р сар 03-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Та гадаад оронд ажиллаж амьдарч байсан уу? Ах дүү хамаатан садан, төрж өссөн орчин, найз нөхөд, дассан сурсан зан заншлаасаа ангид аль нэгэн оронд гадаадын хүн болж ажиллаж амьдарна гэдэг нэлээн хүч чармайлт, тэсвэр тэвчээр шаардсан ажил болох нь тодорхой. Тэр тусмаа тухайн орны хэлээр ярьж, орчинд нь дасна гэдэг цаг хугацаа шаардсан төвөгтэй ажил. Тэгвэл дэлхийн зарим оронд гадаадаас ирж ажиллаж буй хүмүүст найрсаг хандаж, бүх талаар тусалж, тухайн орны хэл соёлоос суралцахад нь тусалж дэмждэг гайхамшигтай найрсаг ард түмнүүд олон байдаг байна.

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийг нэгтгэдэг хамгийн том байгууллага болох InterNations байгууллагын судалгаанд 188 улс оронд ажиллаж амьдарч буй 13,000 гадаадын ажилчин, албан хаагч хамрагдаж, дэлхийн хамгийн найрсаг ард түмнийг шалгаруулжээ. 

Олон хүний хүсэл мөрөөдөл болсон Америкийг хаахна эрэмблэгдсэн бол гэж та лав бодож байгаа байх. Тэгвэл эхний 65 орныг байр эзлүүлснээс 36-д жагссан байна. Америкийн өмнө 16-р байранд Уганда, 19-р байранд Румын, 21-р байранд Индонези, 24-р байранд Израйль, 28-р байранд Казакстан орсон байна. Өнгөрсөн жил 19-р байранд жагсаж байсан АНУ арагш нэлээн олон байр ухарч эдгээр орнуудын ард жагссанаараа гадаадын иргэдэд таатай бус хандах нь нэмэгдсэн гэж ажиглагдаж байна. 

АНУ-д ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн 5 хүн тутмын 3 нь нутгийн иргэд сайн ханддаг гэсэн бол 3-ны нэг хувь нь найз нөхөдтэй болоход ихээхэн хүчин чармайлт шаарддаг гэжээ. Харин 5-ны нэг буюу ердөө 20 хувь нь найрсаг ханддаг гэсэн байна.

Америкт ажилладаг Украйны иргэн америкчууд гадна өнгөндөө сайн ханддаг мэт боловч дотроо хүлээн зөвшөөрөхөд дургүй байдаг гэсэн байна. Америкт ажилладаг гадаадын иргэдийн 17 хувь нь гэртээ байгаа юм шиг мэдрэмж авч чаддаггүй гэсэн бол 9 хувь нь хэзээ ч нутагтаа байгаа юм шиг байж чадахгүй гэсэн байна. 

Их Британи улсын хувьд бүр ч муу дүн гарсан байна. Учир нь Америкаас бүр хойшоо буюу 56-р байранд жагссан юм. Их Британид ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн 42 хувь нь Их британичууд гадаадын иргэдээс аль болох зайгаа барьдаг гэсэн бол 58 хувь нь найз нөхөдтэй болоход хамгийн хэцүү улс гэсэн байна. Үүний нэг тод илрэл нь Brexit буюу Европын холбооноос гарч буй асуудал юм гэж Португалийн иргэн хариулжээ. 

Ирланд улс өнгөрсөн жил 23-р байранд жагсаж байсан бол энэ жил 30-р байр луу, Их Британи 19-р байрнаас 30-р байр луу ухарсан үзүүлэлттэй байна. Гэсэн ч Ирландад амьдардаг Италийн иргэд Ирланд хүмүүс нийтэч, найрсаг, хөгжилтэй, гайхалтай хөгжөөн цэнгэлтэй хүмүүс хэмээн тодорхойлжээ. Тэрчлэн 10 хүний 7 нь Ирландад гэртээ байгаа юм шиг байж чаддаг гэсэн байна.

Ингээд дэлхийн хамгийн найрсаг 10 орныг нэрлэж байна. 

10. Канад улс /Canada/

 

Shutterstock

  • Гадаадын иргэдэд найрсаг хандах байдал: 81%
  • Найз нөхөдтэй болоход дөхөм байдал: 43%
  • Тус оронд бүрмөсөн үлдэх болодтой гадаадын иргэд: 45%

9. Вьетнам /Vietnam/

 

Shutterstock

  • Гадаадын иргэдэд найрсаг хандах байдал: 83%
  • Найз нөхөдтэй болоход дөхөм байдал: 56%
  • Тус оронд бүрмөсөн үлдэх болодтой гадаадын иргэд: 16%

8. Колумб /Colombia/

 

Shutterstock

  • Гадаадын иргэдэд найрсаг хандах байдал: 87%
  • Найз нөхөдтэй болоход дөхөм байдал: 62%
  • Тус оронд бүрмөсөн үлдэх болодтой гадаадын иргэд: 33%

7. Оман /Oman/

 

Shutterstock

  • Гадаадын иргэдэд найрсаг хандах байдал: 86%
  • Найз нөхөдтэй болоход дөхөм байдал: 60%
  • Тус оронд бүрмөсөн үлдэх болодтой гадаадын иргэд: 12%

6. Коста Рика /Costa Rica/

 

Shutterstock

  • Гадаадын иргэдэд найрсаг хандах байдал: 87%
  • Найз нөхөдтэй болоход дөхөм байдал: 78%
  • Тус оронд бүрмөсөн үлдэх болодтой гадаадын иргэд: 48%

5. Бахрэйн /Bahrain/

 

Shutterstock

  • Гадаадын иргэдэд найрсаг хандах байдал: 86%
  • Найз нөхөдтэй болоход дөхөм байдал: 55%
  • Тус оронд бүрмөсөн үлдэх болодтой гадаадын иргэд: 11%

4. Кампучи /Cambodia/

 

Shutterstock

  • Гадаадын иргэдэд найрсаг хандах байдал: 92%
  • Найз нөхөдтэй болоход дөхөм байдал: 59%
  • Тус оронд бүрмөсөн үлдэх болодтой гадаадын иргэд: 23%

3. Мексик /Mexico/

 

Shutterstock

  • Гадаадын иргэдэд найрсаг хандах байдал: 87%
  • Найз нөхөдтэй болоход дөхөм байдал: 73%
  • Тус оронд бүрмөсөн үлдэх болодтой гадаадын иргэд: 39%

2. Тайван /Taiwan/

 

Shutterstock

  • Гадаадын иргэдэд найрсаг хандах байдал: 86%
  • Найз нөхөдтэй болоход дөхөм байдал: 61%
  • Тус оронд бүрмөсөн үлдэх болодтой гадаадын иргэд: 30%

1. Португал /Portugal/

 

Shutterstock

  • Гадаадын иргэдэд найрсаг хандах байдал: 94%
  • Найз нөхөдтэй болоход дөхөм байдал: 58%
  • Тус оронд бүрмөсөн үлдэх болодтой гадаадын иргэд: 47%

2016 оноос хойш 9 байр урагшилж, Португал улс хамгийн найрсаг орноор 4 удаа шалгарчээ. Австралийн иргэн хэлэхдээ португалчууд маш нөхөрсөг, учир зүйгээ олоход маш амархан. Мөн бие биедээ санаа тавьж, тусалж дэмждэг гэсэн тодорхойлолт өгчээ. Данийн иргэд мөн тэдний тусархаг чанарыг хамгийн сайн гэж тодорхойлсон байна. Гадаадын иргэдийн 5-ны нэг буюу 79 хувь нь португалчуудыг элэгсэг дотно ханддаг гэсэн бол аравны гурав нь буюу 29 хувь нь өөрсдийнхөө хүрээлэлд оруулж, нөхөрлөж дотносох бололцоо олгодог гэсэн байна.

Тэгвэл гадаадын иргэдэд хамгийн халтай буюу найрсаг бус ханддаг орноор ямар орон нэрлэгдсэн бол?

Хариулт нь Кувэйт. Энд амьдардаг гадаадын иргэд Кувэйтэд гадаадын иргэдийн эсрэг үзэл санаа ихсэж байгаа талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Энд ажиллаж амьдардаг гадаадын иргэдийн тал хувь нь тэдэнд таагүй хандаж, гадуурхагддаг гэсэн байна. 

Та энэхүү жагсаалтыг бүтнээр харахыг хүсвэл энд дарна уу.

Jenny Southan

Эх сурвалж: Forbes.com

СЭТГҮҮЛЧ Ц.МӨНХБАЯР

E-MAIL: MONGOLCOM.MN@GMAIL.COM 
УТАС: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (129.205.124.224) 2022-11-23 13:23
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR. PRADHAN

      (129.205.124.224) 2022-11-23 13:23
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах