
Ираны хотуудад 22 настай курд эмэгтэйн үхэлтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал цуглаан 8 дэх өдрөө үргэлжилж, улам бүр газар авч олон нийтийг хамарсан үймээн самуун болж өргөжсөөр байна.
Жагсаал цуглааныг зохицуулах, тараах гэж оролдож буй Ираны дотоодын дэг журам сахиулах албаны 5 албан хаагч жагсагчдад зодуулсны улмаас гэмтэл бэртэл авч нас баржээ.
Өнөөгийн нөхцөл байдалд энэхүү үймээн самуун намжина гэж төсөөлөх боломжгүй удаан хугацаанд үргэжлэх, томоохон үйл явцад ч хүргэж болзошгүй болж байна!
Хоёр долоо хоногийн өмнө 22 настай Махса Аминийг Тегераны Ёс суртахуун сахиулах цагдаа нар хижаб өмсөх журмыг зөрчсөн хэргээр баривчилжээ.
Албаны мэдээгээр цагдаа нарт саатуулагдсаны дараагаар Махса Амини зүрхний шигдээс болж, нас баржээ. Харин түүний гэр бүлийнхэн болон гэрчүүдийн мэдээлснээр бүсгүйн биен дээр зодуулсан ул мөр байсан ба бүсгүй цагдаа нарын гарт амиа алдсан байж болзошгүй гэжээ.
Уг хэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлж, эмэгтэйчүүд ёс суртахууны цагдаа нарыг эсэргүүцэж буйгаа тлэрхийлэн хижабаа шатааж, үсээ хайчилж буй бичлэгүүдээ нийгмийн сүлжээнд тавьж эхэлсэн байна.
Махса Амини бүсгүйн үхэлтэй холбоотой иргэдийн бухимдал хүний эрх, аюулгүй байдал, олон улсын хоригоос болж уналтанд орсон эдийн засаг зэрэг асуудал дээр Ираны эрх баригчдын явууож буй бодлогыг эсэргүүцэх хөдөлгөөн болж хувирсан байна.
Нийгмийн сүлжээгээр иранчуудыг гудамжнаа гарч жагсах, бослого хөдөлгөөн өрнүүлэх уриалга тархжээ. Зарим хотуулад жагсагчид цагдаагийн машинуудыг эвдлэн сүйтгэж, гал тавьж, цагдаа нар жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.