Хеликобактераас хэрхэн сэргийлэх вэ?

Twitter Print
2020 оны 10-р сар 19-нд 14:12 цагт
Мэдээний зураг,

Судалгаагаар манай улсын хүн амын 70 -аас дээш хувь нь Хеликобактеритэй байх магадлалтай бөгөөд энэ нь ходоодны үрэвсэл болоод шархлаа бусад өвчний суурь болж байна.

Өмнө нь хеликобактерийг хүний биед тодорхой хэмжээгээр байдаг бактери мэтээр ойлгож байсан бол сүүлийн үед гаднаас халдварлан ходоодны салстад суурьшдаг эмгэг төрөгч бактери болохыг нь тогтоожээ. Тиймээс хеликобактерийн шинжилгээ өгч илэрсэн тохиолдолд үр дүнтэй эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.

Харин урьдчилан сэргийлэхийн тулд:

Хоолны аяга халбагаа солихгүй байх

Хүүхдээ амаар хооллохгүй байх

Хоол хүнсээ бүрэн боловсруулж идэх

Зөөврийн болон түүхий ус уухгүй байх

Шүдний сойзоо тогтмол сольж байх хэрэгтэй

Эх сурвалж: Biogaia Mongolia

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.