Иргэдийн орогнож байсан театр болон бассейныг бөмбөгджээ

Twitter Print
2022 оны 03-р сар 17-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Украины Мариуполь хотын удирдлагуудын мэдээлж байгаагаар ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн хэдэн зуун энгийн иргэд орогнож байсан Мариуполийн драмын театрыг бөмбөгджээ. 

Мариуполь хотын зөвлөл бөмбөгдөлтөнд өртөж нурсан театрын зургийг нийтэлж, оросууд Мариуполийн хэдэн зуун энгийн иргэдийн нуугдаж байсан драмын  театрыг санаатайгаар бөмбөгдсөн хэмээн онцолжээ. 

Энэ сарын 14-нд Maxar Technologies компанийн хиймэл дагуулаас авсан зурагнаас улаан дээвэр бүхий театрын барилгын гадаа хоёр талд газар дээр томоор "хүүхдүүд" гэж бичсэн байгааг олж харж болох юм. 

Бөмбөгдөлтөнд өртсөн драмын театрын барилга шатаж байгаа бичлэгүүд нийгмийн сүлжээгээр тархаад байна.

Мариуполь хотын удирдлагууд бөмбөгдөлтийн улмаас амь үрэгдсэн иргэдийн тоог одоогоор тодорхой хэлэх боломжгүй байгааг онцлон, тус театраас 4 км цаана байрлах бассейныг мөн ялгаагүй бөмбөгдсөн тухай мэдэгджээ. 

Бассейнд зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүд орогнож байсан ба бассейны байранд ямар ч цэргүүд байгаагүй гэдгийг Мариуполийн удирдлагууд онцолжээ. 

Мариуполь боомт хот энэ сарын 1-нээс хойш ОХУ-ын зэвсэгт хүчнийхэнд бүслэгдсэн ба тогтмол бөмбөгдөлтийн улмаас иргэд хотоос гарч чадахгүй тог цахилгаан, дулаан, хоол хүнс, цэвэр усгүйгээр газар доорх хонгил, олон нийтийн төвүүдэд орогнож байна. 

Украины эрх баригчид зөвхөн Мариуполь хотод  л гэхэд 2500 гаруй хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байгаа ч тогтмол бөмбөгдөлтийн улмаас амь үрэгдсэн бүх иргэдийг тоолох боломжгүй, бодит тоо хавь илүү гарна гэдгийг онцолж байна.

 

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.210.77.100) 2022-03-18 09:58
      • 0
      • 0

      Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

      Хариулах