
Одоогийн нийгэмд дүн шинжилгээ хийж, цуврал бичихээр шийдэв.
1. Монгол хүн эсгий гэрээс гарч ирээд шууд социализм байгуулах гээд бүтээгүй. Ерөөсөө чадаагүй. Үүнтэй адил эсгий гэрээс гарч ирээд ардчилалыг байгуулах гээд бүтсэнгүй бас чадсангүй.
2. 1990 онд Монголд мороожин байхгүй байсан гэж хэлсэн хүн социализмыг ч үзээгүй байж. Тиймээ социализм ердөө л Улаанбаатар болон ганц хоёр хотуудад л эхэлж өрнөж төгссөн.
3. Ардчилал социализмыг муу хэлээд огцом гэнэт сэтгэлийн хөдөлгөөнөөр эхэлсэн. Эхлээд хэн ч юу ч ойлгоогүй. Ажил амьдралаа хөөгөөд завтай хүн цөөхөн байлаа шүү дээ.
4. Ардчилал өнөөдөр насанд хүрэх ёстой байсан. Гэтэл насанд хүрч чадсангүй. Монгол улсыг орчин үеийн шинжлэх ухаан техник боловсролын орон болгож чадсангүй. Социализмаа ч давж чадсангүй. Боловсролгүй ардчилал ирээдүйгүй.
5. 90 оны эхээр ардчилалыг байгуулах боломжгүй гэдгийг мэдсэн Монголчууд яах аргаа олохгүй аврал хайсан. Ардчилал социализм шиг бүтээн байгуулалт хийхгүй юм байна гэдгийг маш хурдан ойлгосон.
6. Америкийн чөлөөт зах зээл Оросуудтай адил цахилгаан станц дулааны станц сургуулиуд эмнэлэгүүд хүүхдийн цэцэрлэгүүд байгуулахгүй юм байна гэдэг тодорхой болсон. Гэтэл улс орон урагшлах хэрэгтэй байдаг. Социализмаас илүү их бүтээн байгуулалт хэрэгтэй байдаг. Гэтэл тэгж чадахгүй болсон. Одоо хаачих вэ. Байгаагаа устгачихсан. Байхгүйг байгуулна гээд хэлчихсэн. Одоо яах вэ. Хаашаа зугатаах вэ.
7. Зугатаах газар маш амархан олдсон. Үлгэр домог зохиох. Баатар, агуу, эзэнт улс, дэлхийг эзэлсэн, нүүдэлчин гээд л гоё гоё үгнүүд рүү зугатаасан.
Ардчилал ингэж үг хэлний бодит биш хийсвэр ойлголт болж хувирсан. Чингис, Далай лам, Богд, Майдар руу зугатаасан. Тархай бутархай задгай нийгэм болсон. Түүндээ нээлттэй нийгэм гэж нэр өгч бас үгээр тоглосон.
8. Үлгэр домог арай бодит биш болохоор сүүлдээ Энэтхэг рүү зугатаасан. Бясалгал, Ошо, Шири рүү зугатаасан.
9. Зугатаагаагүй үлдсэн хүмүүс хаана байна. Үлдэгсэд олон уу.
10. Ерөөсөө өнгөрсөн 90 жилд 30 жилийн давтамжтай нийгэмд өөрчлөлт явагдсан. Яагаад гэвэл 30 жил гэдэг нэг үе. Тэгэхээр Монголчуудын нэг үе бүрэн боловсорч насанд хүрч чадахгүй тул дараагийн үедээ үлгэр жишээ болж чаддаагүй бололтой. Тиймээс итгэл үнэмшил үүсгэж чадалгүй бүтэлгүйтэж бууж өгдөг.
11. Өнөөдөрийн залуу ээж аавууд үр хүүхэддээ ямар итгэл үнэмшил өгөх вэ. Ямар нийгэм гэж тайлбарлах вэ. Үнэт зүйл юу вэ. Бий юу. Хүүхэдээ бөө болгодог моод дагах уу.
12. Монголын ардчилал Монгол улсаа орчин үеийн өнөөдөр тохирох төрийн бүтэцтэй шударга ёсны нийгэмтэй орон болгож чадсангүй.
13. Монгол улсын аж амьдрал зөвхөн наадам цагаан сар хоёроор хязгаарлагдах арай л доромжлол бишүү.
14. Байгалийн өгөгдсөн газар доорхоо уул уурхай гэж нэрлээд газар дээрхээ жуулчины бааз гэж нэрлэж яваа хөгжил биш. Ирээдүйг яах вэ.
15. Ирээдүйг орхих уу. Үлгэр домогт үлдэх үү. Одоо юу байгуулах гэж эсгий гэрээс гарч ирэх вэ?
Философич, доктор С. Молор-Эрдэнэ
Үргэлжлэл бий...
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Oojoo
(73.53.51.132) 2019-09-15 23:20Saihan heljee.haha Ene olon namiig yanaa
Хариулах