Хүний биед сөрөг хүнсний бүтээгдэхүүн

Twitter Print
2022 оны 01-р сар 21-нд 16:32 цагт
Мэдээний зураг,

Хүний биед сөрөг хүнсний бүтээгдэхүүн:

Хийжүүлсэн ундаа нь чихэр болон химийн хий зэргийг агуулан хиймэл амтлагчийг бий болгодог юм. Фенил бодис нь хүний биеийн даралтыг бууруулж, уур уцаартай болох, сэтгэл санаагаар унахад нөлөөлдөг байна. Үүнээс гадна хиймэл амтлагч нь амны цангаа гаргадаггүй байна. Натрийн бензолат нь бодисын солилцоог алдагдуулан таргалалтын эхийг тавьдаг аж

Чипс буюу шарсан төмс нь нүүрс ус, өөх, тос, амт оруулагч, хүнсний будаг зэргийг хольж, чипсийг гарган авдаг байна. Түүнчлэн карцероген бодис ихээр агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн ус төрөгчийн агууламж ихтэй тос нь холеристиний хэмжээг нэмдэг учир зүрхний өвчин, цус харвалтыг эрсдэлийг нэмдэг.

Шарсан хайрсан түргэн хоол нь нэг хэрэглэсэн тосоо дахин дахин хэрэглэдэг бөгөөд үүний үр дүнд карцероген их агуулсан бүтээгдэхүүн бий болдог. Улмаар шар хөөрөх, ходоодны шархлаатай болох зэрэг дотрын өвчтэй болгодог байна.

Утсан мах болон загас зэрэг нь карцегорен хамгийн их агуулдаг байна. Зайдасны төрлийн бүтээгдэхүүний 80 хувь нь холилдсон гентэй давс хэрэглэдэг аж.

Барилга, үйлдвэрийн ойр ургасан жимс, хүнсний ногоо натрийн глютамины хүчил агуулдаг байна. Химийн энэ нэгдэл нь толгой өвтгөх, бодисын солилцооны өвчтэй болгодог юм.

Маргарин холимог генийн өөх, тос агуулдаг бөгөөд энэ нь таргалалтад ихээр нөлөөлдөг. Нарийн боов, бялуу гм ийм төрлийн өөх, тос агуулсан байдаг. Амуу тариа ялангуяа цагаан талх нь хэвлийн хөндийн өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Өдөрт 2 аягаас илүү кофе нь цусны даралт нэмэгдүүлж, зүрхний цохилтыг хурдасгадаг. Залуучуудын дуртай энержи дринк буюу сэргээгч ундаа нь маш хортой бөгөөд байнга хэрэглэх нь үхэлд ч хүргэж магадгүй аж. Өнгөрсөн хэдэн жилд ийм тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна.

Шаардлага хангаагүй дарсан хүнсний ногоо хэрэглэх нь мөөгөнцөр, нянгийн хордлого авах эрсдэлтэй. Харин мөхөөлдөс хийхэд өтгөрүүлэгч, үнэр оруулагч бодис хэрэглэдэг бөгөөд энэ нь хүний биеийн бодисын солилцоонд нөлөөлдөг байна.

Чихэр нь их хэмжээний чихэрлэг бодис агуулдгаас гадна амт оруулагчийн найрлагатай бөгөөд гэдэсний болон амны хөндийн өвчин үүсгэдэг байна.

Сникерс, Марс гэх мэт шоколад нь их хэмжээний илчлэг, химийн нэмэлт орц, үнэр, амт оруулагчаас бүрддэг учир хүний биеийн таргалалтыг нэмэгдүүлдэг юм.

Майонез нь холилдсон гентэй карцерогенийн өөх, тос их агуулдаг учир хлостериний хэмжээг нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн үүнийг хуванцар саванд хадгалах нь илүү сөрөг нөлөө үзүүлдэг аж. Цагаан цуу, кетчуп зэргийг хуванцар саванд хадгалахад карцерогенийг ялгаруулдаг байна.

Эдгээр бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх нь утаатай хотод амьдардаг хүнд улам л сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой гэжээ.

Өөр нэг нийтлэлээс ишлэхэд:

БИЧИЛ ТЭЖЭЭЛИЙН ДУТАЛ НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛСОН БАЙНА

“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаагаар бичил тэжээлийн дутал нь Монгол Улсын хүн амын бүх бүлэг, ялангуяа нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тархалттай байгааг тогтоосон байга

Бичил тэжээл буюу аминдэм, эрдэс бодисийн дутал нь Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхдийн дунд хамгийн өндөр тархалттай, тэдний 27 хувь цус багадалттай, 21 хувь төмөр, 70 хувь А аминдэм, 90 хувь Д аминдэмийн дуталтай эсвэл хангалтгүй нөөцтэй байна.

Монголын хүүхдүүдийн хоол тэжээлийн өнөөгийн байдал санаа зовоосон асуудлын нэг байсаар байна. Нийгмийн эрүүл мэндийн асуудалд хүүхдийн витамин, эрдэс баялгийн дутагдал, биеийн өсөлт хөгжлийн дутмаг асуудал хэвээр байсаар байна. Үүнээс гадна таргалалт, биеийн жингийн илүүдэл хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн аль алинд нөлөөлж байгаа нь Монгол улсыг хоол тэжээлийн зөв зохисгүй хэрэглээ хоёр дахин их гэж харуулахад хүргэж байна.

С.Отгонбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.