
ОХУ-ын Эрхүү хотод "Байгаль опен" жюү жицүгийн Олон улсын тэмцээн энэ сарын 14, 15-ны өдрүүдэд болно. Монголын баг тамирчид Эрхүү хотод ирээд байна. Өчигдөр тамирчдын жин үзлэг болсон.
Тус тэмцээнд манай улсаас өсвөрийн 46, насанд хүрэгчид 90 гаран нийтдээ 100 гаруй тамирчин өрсөлдөж байна. Баг тамирчиддаа амжилт хүсье. МНС ТВ-ээс тус тэмцээнийг сурвалжлан ажиллаж байна.
Одоогийн байдлаар өсвөрийн баг тамирчид гурван медаль хүртээд байна.
А.Алтанчимэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.