КВУНАНТИНТАУ буюу Америкийн индианчуудын дунд хэсэг амьдарсан хүний түүх

Twitter Print
2023 оны 03-р сар 17-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

КВУНАНТИНТАУ буюу Америкийн индианчуудын дунд хэсэг амьдарсан хүний түүх

Тэдний хэлэнд “бурхан” гэдэг үг байхгүй. Тэдний хувьд хорвоо дэлхий тэр чигээрээ бурхан. Тэд бурханд зориулж сүм дугана босгодоггүй, өргөл барьц барьдаггүй... тэр бүү хэл түүнийг дүрсэлж бүтээдэг ч үгүй. Тэдний хэлдэг цорын ганц мөргөл бол энэ хорвоод амьдарч байгаа даа... Цэнгэг ус, цэвэр агаар, шимт хөрс, алтан нар, сэвэлзэх салхи, тулганд дүрэлзэх гал гээд байгаа бүхэндээ талархах талархал юм. Зөвхөн талархал. Тэд түүнийг Квунантинтау гэж дууддаг нь утгачилж буулгавал “Чадал барагдахад ирдэг нэгэн” гэсэн утгатай аж. Тэдний ярьснаар бол ой мод, хээр тал, хөх тэнгэр, өвс ногоо, ан амьтан, жигүүртэн шувууд, загас жараахай гээд тэднийг хүрээлэн буй бүхнийг Квунантинтау бүтээсэн аж.

Тэднийг би гомдоллон гоншигонож байхыг хэзээ ч хараагүй. Үгийн санд нь тэр хоёр үйлдлийг илэрхийлэх үг ч байдаггүй юм билээ. Би “гомдоллох” гэдэг нь ямар утгатай үг болохыг тэдэнд тайлбарлах гээд чадаагүй. “Гоншигонох” гэдэг үгийг тайлбарлахад хажууханд минь уйлах нярай “тус” болсон ч утгыг нь бүрэн гаргаж бас л чадаагүй. Учир нь тэр хүмүүсийн нүдээр бол тэр нярай зүгээр л өлсөөд сүгээ нэхэж байгаа нь тэр байж. Гоншигонох гэдэг нь “уйлан дуулах” гэсэн утгатай гээд ч нэмэр болсонгүй. Учир нь тэр омгийнхон барагтаа уйлдаггүй, уйлсан ч хүмүүсийн нүднээс далд уйлах аж. Тэдний гомдоллож гонгинодоггүйн нууц тун энгийн... тэд амьдралаа яг л байгаагаар нь хүлээн авдагт л байдаг аж.

Буцах болж омгийн ахлагчтай салах ёс хийж байхдаа би, Квунантинтаугийн тухай анх сонсоод толгойд минь орж ирсэн асуултыг өөрийн мэдэлгүй асууж орхив. Тэр нэрний утга миний өдрийн бодол, шөнийн зүүд болоод байсан гэх нь юу юм... Зүгээр л хүүхдийн гэмээр сониуч зан... Мөн тэр омгийн сүнс сүлд адил нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах нууцлаг зүйлд хөтлөгдөөд гэх үү дээ.

- Квунантинтау тэгээд дандаа ирдэг үү, хүний чадал барагдах үед?

- Дандаа...

Ахлагчийн ярих нь энгийн бөгөөд нээлттэй. Түүнтэй ярьж суухдаа би тэр хүнийг худал ярьдаг гэж төсөөлж ч чадахгүй байв. Чигч шударга гэж чухам түүнийг л хэлдэг болов уу гэмээр. Түүний үгийг сонсоод би яагаад ч юм багын нэгэн явдлаа дурсан саналаа. Манайх шинэ хотод дөнгөж нүүж ирээд байсан юм. Нэг өдөр хичээлээ тараад харих замдаа би өөрөөсөө ах зургаан хүүхдэд зодуулж билээ... Ердөө өмнөд мужаас нүүж ирснийхээ төлөө тэр шүү дээ. Тэр үед надад хэн ч туслахаар ирээгүй юм...

- Тэр ирэхгүй байвал яах вэ?

- Тэгвэл чамд чадал өшөө байна гэсэн үг...

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Rush Qin

      (138.199.16.205) 2022-03-19 22:16
      • 0
      • 0

      Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та 460,000 ам.доллараар амиа аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу, эсвэл Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөрөө зарна уу: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM

      Хариулах