
Харшлын гаралтай арьсны 2 дах давхаргын хурц хавагнах процесс
Шалтгаан: 1. Даарах
Заавал жихүүдэс үүстэл ихээр даарах албагүй. Багахан жиндэх, хүйтэн усанд орох, нэвт салхи бүр гадаа хүйтэн ундаа уугаад багахан жихүүдэс хүрэхэд туурах тохиолдол байдаг.
2. Эмийн гаж нөлөө
Үүнд халуун бууруулах болон өвчин намдаах эмийн нөлөөгөөр шинж тэмдэг өгсөн тохиолдол ихээхэн бүртгэгддэг байна.
3. Хоол хүнсний харшил
Харшил төрүүлэгч хоол хүнс идсэний дараагаар орой нь эсвэл өглөөгүүр тууралт гарж эхэлдэг.
Тууралт: Арьсан доогуур ус гүйсэн мэт бэлцрүүнүүд гардаг. Хүйтнээс жиндэж туурсан бол жиндсэн газраар тууралт их өгдөг. Жишээ нь: Дан өмдтэй яваад даарсан бол ихэвчлэндээ хөл хэсгээрээ том цэврүүлт тууралт үүсдэг байна. Харин хоол унднаас гаралтай бол биеийн нимгэн арьсаар болон бүхэлдээ цэврүүт тууралт үүсдэг байна. Тууралт загатнаа ихтэй байж болно . Маажих үед үрэвслийн медиатор арьсан дор тархаж тууралт улам тархдаг. Тууралтаас гадна салст хавагнаснаас амьсгал боогдох аюултай байдалд ч хүрч болно. Үүнийг Кивинкийн хаван гэж нэрлэнэ.
Оношлогоо:
Шалтгааныг илрүүлэхийн тулд харшлын сорил тавиулдаг. Харшлын болон өвчин намдаах эмийг 72 цагийн дотор хэрэглээгүй байх шаардлагатай Урьдчилан сэргийлэх өвөрмөц арга байдаггүй. Хамгийн гол нь тухайн харшлуулагч бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх шаардлагатай.
Эмчилгээ:
Хөнгөн хэлбэрийн хувьд тууралт аяндаа арилж болно. 1 сараас илүү өвдөхөд архаг хэлбэрт шилждэг бөгөөд удах тусам сэдрэл ихэс ч эмчилгээний үр дүн сулардаг байна. Эмчилгээний эхний сонголт бол шалтгаан хүчин зүйлийг зогсоох Даарсан бол халуун ванд хэвтэх, дулаан хувцаслаж байх Харшилдаг хоол хүнсийг зогсоох, Хүмүүс өөрийн дур мэдэн гормон эмчилгээг тун таараагүй, замбараагүй хэрэглэснээс гаж нөлөө их өгдөг учир эмчийн заавраар хэрэглээрэй. Чонон хөрвөс өвчний шалтгаан ямар ч байсан харшлын эсрэг, цуснаас үрэсвлийн медиаторын концентрацыг бууруулах эмчилгээ авдаг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.