МАН ялалтаа зарлалаа

Twitter Print
2020 оны 06-р сар 25-нд 00:42 цагт
Мэдээний зураг,

СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн дүн мэдээг урьдчилсан байдлаар танилцууллаа. Одоогийн байдлаар МАН 65, АН 8, Та бидний эвсэл 1, Зөв хүн электорат 1, бие даагч 1 санал аваад буй юм.

Тэгвэл МАН-аас 00.30 цагт хэвлэлийн бага хурал зарлаж, ялалтаа зарлалаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын ЕНБД-ын хувьд ялалтад гурван хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Нэгдүгээрт, олон түмний дэмжлэгийг хүлээсэн хүмүүсийг 29 тойрог нэр дэвшүүлсэн.

Нэр цэвэр, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг дэвшүүлж, монгол төрийн босго өндөр гэдгийг харгалзсан. Хэн олон нийтийн итгэлийг хүлээж чадах вэ гэдгийг социологийн болон олон нийтийн санал асуулгаар тодруулсан. Өөрөөр хэлбэл, МАН энэ удаагийн сонгуульд шинжлэх ухаанчаар нэр дэвшигчээ тодруулж илгээсэн юм. Хоёрдугаарт, МАН сонгуулийн сурталчилгааны явцад хийсэн ажил, хийх ажил, хүрэх зорилгоо тайлбарлаж бодлогын бүтээлч өрсөлдөөнийг бий болгохыг хичээсэн. Цаашид ч монгол төрийн сонгууль цэвэр, шударга, бодлогын өрсөлдөөн байх ёстой гэж МАН үзэж байгаа. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газар сүүлийн 20-30 жилийн хугацаанд хүлээгдээд байсан овоорсон олон асуудлыг бодитоор шийдвэрлэж чадсаныг Монголын ард түмэн дэмжлээ. Шударга ёсны галыг асаасныг дэмжлээ. Ерөнхий сайдаа багаар нь сонгосон нийт ард иргэддээ дахин талархал илэрхийлье. Маргааш өглөө СЕХ-ноос сонгуулийн нэгдсэн дүнг танилцуулах байх. Түүний дараа МАН дахин хэвлэлийн хурал хийх болно" хэмээлээ. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.