
Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах улсад суугаа хүний эрхийн комиссар Гегам Степаняны мэдээлснээр Азербайжаны Уулын Карабахд явуулж буй цэргийн ажиллагааны үеэр өнгөрсөн мягмар гарагт 27 хүн амиа алджээ.
Азербайжаны зүгээс өөрийн эзэмшлийн Уулын Карабахын бүс нутагт байгаа Арменийн цэргийн бүрэлдэхүүнийг хөөн гаргаж, үндсэн хуулиар олгогдсон дэглэмээ тогтоох зорилготой гэдгээ мэдэгджээ.
Уулын Карабах нь олон улсад Азербайжан улсын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөгдсөн ч хүн амынх нь дийлэнхийг арменичууд эзэлдэг.
1991 онд 15 мянган хүн амтай Уулын Карабах нь Арменийн дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолоо зарлаж, Бүгд Найрамдах Арцах Улс нэртэй болжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногуудад Арменийн зүгээс Азербайжаны арми хоёр улсын хилийн бүс рүү ойртож байгаа тухай анхааруулж байсан ба терроризмын эсрэг тэмцэл нэрийн доор Азербайжаны эрх баригчид Уулын Карахд засаглалаа тогтоох зорилготой хэмээн үзэж байгаа аж.
Уулын Карабахын эрх баригчид Бакуд галаа зогсоож, асуудлыг хэлэлцээрийн ширээний ард шийдэх санал тавьсан бол хариуд нь Азербайжаны засгийн газар Уулын Карабахд оршин суугаа арменичуудын төөлөлтэй уулзахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Баку Уулын Карабахын засгийн газар тарах хүртэл цэргийн ажиллагаагаа зогсоохгүй гэдгээ мэдэгдэж, тус бүс нутгаас Арменийн зэвсэгт хүчний анги бүрэлдэхүүнүүдийг гарахыг шаарджээ.
Нөгөа талаас Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Бакуг дайн өдөөж байна хэмээн, Уулын Карабахд Арменийн ямар ч цэргүүд байхгүй гэдгийг онцолжээ.
Армени улс нь НҮБ-ын бүх гишүүн орнуудын адил Бүгд Найрамдах Арцах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй ч Ереван Уулын Карахын засгийн газрын олон жилийн турш дэмжсээр ирсэн юм.
Уулын Карабахын хүн амын дийлэнх нь нэг бол Арменид нэгдэх нэг бол тусгаар улс хэлбэрээр оршин тогтнохыг дэмжсээр ирсэн байна.
Азербайжаны цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Арменийн нийслэл Ереван хотын гудамж талбайд иргэд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
Иргэдийн зарим нь Ерөнхий сайд Н. Пашиняныг огцрохыг зарим нь Уулын Карабахд байгаа оросын энхийг сахиулагчид ямар ч арга хэмжээ авахгүй байгаад бухимдаж буйгаа илэрхийлж байнав
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.