Ертөнцийн хамгийн царай муутай ээж

Twitter Print
2021 оны 02-р сар 01-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

1888 онд Америкийн Иова мужийн нэгэн тосгонд төрсөн Грейс бүсгүйн дүрийг эдүгээ тосон баримал болгон музейд үзмэр болгон тавьсаар даруй 70 аад жилийг үдэж байна.Грейс энэ ертөнцийн хамгийн царай муутай хүнээр шалгарч үхэн үхтлээ мангасын шоуд зогсч өөрийгөө харуулж мөнгө олсон нэгэн эмэгтэй юм.

Эхээс төрөхийн ийм этгээд эмгэг төрхтэй байгаагүй ч бага насандаа нүүрэн дээр нь үүссэн мэнгэнээс болж өөрийгөө ямар төрхтэйгээ мэдэхгүй болж өссөн Грейс охин нүүрээ даавуугаар нууж явдаг байв. Түүнийг харсан хүн бүхэн зугатан одох ч хөдөөний нэгэн тосгонд ямартаа ч өөрийгөө тэжээхээр ажилд оров. Тэнд хүнд өвчтэй ч жирийн нэгэн эртэй танилцаж улмаар нэгэн хүү төрүүлсэн ч нөхөр нь өвчний улмаас насан эцэслэхэд хүү нь 4 настай үлджээ.

Азаар ээжийнхээ эмгэг өвчнийг удамшуулж аваагүй хүү сургуульд орох насан дээрээ ээжийгээ ямагт үзэн ядаж, ичиж эхлэв. Маш ядуу ээж хүүгээ тэжээх мөнгөгүй тул өдөржин гуйлга гуйж олсон өчүүхэн мөнгө бүхнээ хүүдээ зориулж явсаар байлаа. Нэгэн өдөр санамсаргүй сонины зар уншиж суугаад маш муухай төрхтэй хүмүүсийн сонгон шалгаруулалт болно гэдгийг ойлгожээ. Тэр тэнд л тохирох хүн гэдгээ ойлгов. Яагаад гэхээр хүү нь түүнийг мангас хэмээн хэлдэг байсан учраас.

Мелори хэмээх нэгэн хүний үүсгэн байгуулсан мангасын шоу үнэндээ сонирхолгүй болж, байнга зогс байдаг гажиг төрхтэй хүмүүсийг харахаар очихоо нэгэнт больж эхлэсэн учир шинэ хүмүүсийг сонгон шалгаруулсан тэмцээнд Грейс бүсгүй нэгдүгээр байранд оров. Багагүй мөнгөн шагнал авч, улмаар амьтан мэт "би ертөнцийн хамгийн царай муутай хүн" гэсэн пайз зүүн олныг баясгаж, хамгийн муухай, байж боломгүй үгсийг сонссон ч хүүгээ тэжээх мөнгө олж буйдаа жаргалтай байв. Нэгэн эмнэлэг түүний царайг өөрчлөх мэс засал үнэгүй хийж өгөх санал болгов. Грейс мөнгө олсон учир үхэхээсээ өмнө хүүдээ энгийн хүн мэт царайтай ээж болж харагдах хүслээ хэлж хагалгааг хүлээн зөвшөөрснөө хэлэхээр утасдахад эмч, таны хүсэлт цуцлагдсан байна гэж хэлжээ.

Түүний хүү ээжийнхээ царайг өөрчлөхийг хүсээгүй аж. 1958 онд 70 настай Грейс нас барж, түүнийг оршуулахаас өмнө нүүрний хэвийг авсан бөгөөд хожимоо музейд тавигдах нэгэн үзмэр болон үүрд үлджээ. Ээжийгээ үхэн үхтлээ хүний өмнө зогсч олсон мөнгөөр хүү нь мөрийтэй тоглож үрж дуусгасан.

Эх сурвалж: Мумижи ютуб контент

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.