
Төмс тариалалтанд анхаарах зүйл
1. Үрийн төмс нь хэр жижиг байх тусам боловсрох үр нь төдий чинээ том байдаг. Хэт том төмсийг үрэнд ашиглах нь үргах үр жижигрэх талтай. Тийм учраас аль болох дунд зэргийн хэмжээтэй үр сонгоход ургац болон үрийн чанарт сайнаар нөлөөлнө. Хэт том үрийн төмстөй бол хэрчиж жижиглэн хувааж тариалах хэрэгтэй.
2. Хэт гүн үрийг суулгах нь ургацыг жижигрүүлэх тал бий. Тиймээс үрийн төмсөө хөрсөндөө хэт гүн биш хийгээд хөрсөө ил харагдахааргүй шороогоор хучиж өгнө. 15-20см ургаад ирэхээр нь шороо эсвэл шар өвсөөр хучиж өгөөрэй.
3. Эрдэс болон органик бордоо, адууны хомоол, хонины өтөг бууц, элс зэргийг талбайнхаа хэмээнд тааруулан хийвэл төмсний амт чанарт сайнаар нөлөөлнө.
4. Том, амтлаг булцууг хураан авахын тулд ишийг бага зэрэг тайрч өгнө. Тайрснаас хойш тэжээлийн элементүүд булцууны хөгжилд илүү зарцуулдаг. Энэхүү арга хэмжээг цэцэглэснээс хойш 1-2 долоо хоногийн дараа хийж гүйцэтгэнэ.
5. Тарилтын өмнө үрийг давстай усаар ариутгах сайн ба төмсөө манах үедээ модны үртэс, нүүрс бага зэрэг хийх ургац арвин бхаас гадна нян мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй.
6. Ургамлын навч янз бүрийн мөөгөнцрөөс болж өвчлөн харалвал, тэр ишийг хайчлан авч шатааж устгалд оруулна.
7. Төмсний талбайн захаар цагаан гаа, хумсан цэцэг, календул-эмийн ургамал (цэцэг), үнэрт өвс зэрэг тарих нь төмсний амт чанарт сайнаар нөлөөлдөг.
8. Төмсний ногоон масс иддэг цохыг үргээх үнэр ялгаруулдаг ургамлууд: ганга, лаванда, минт,хахууна зэргийг төмснийхөө талбайг тойруулаад мөр хоорондын зайд зурваслан тарина
9. Төмс нь ургалтын явцдаа Кали их хэмжээгээр хэрэглэдэг тул аль болох хөрс кали -аар баялаг хөнгөн элсэрхэг шим тэжээл хөрс сайн.
Та бүхнийхээ ургацын их ажилд амжилт хүсье. Арвин их ургац хураах болтугай.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.