Австралийн экспортын арвайд өндөр татвар ноогдуулж, Австралийн компаниудаас үхрийн мах худалдан авахаа зогсоожээ

Twitter Print
2020 оны 05-р сар 28-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

БНХАУ, Австрали хоёр улсын харилцаа хурцадсаар байна. Өнгөрсөн 4-р сарын сүүлээр Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пэйн Австрали улсын зүгээс коронавирусын цар тахлын гарал үүслийг тодорхойлох олон улсын хяналт шалгалт явуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.

Уг явдлаас хэдхэн хоногийн дараа БНХАУ-аас Австралид суугаа элчин сайд үүний хариуд Австралийн эсрэг арга хэмжээ авах тухай дурдсан ба БНХАУ-ын зүгээс 5-р сарын 12-ноос эхлэн Австралийн мах нийлүүлэгч томоохон компаниудаас үхрийн мах худалдан авахаа зогсоох шийдвэр гаргажээ. Тэгвэл энэ сарын 19-нөөс эхлэн БНХАУ Австралийн экспортын арвайд 80.5 хувийн татвар ноогдуулах шийдвэр гаргасан байна. Хятадын талаас Австралийн тал худалдааны гэрээгээ зөрчсөн хэмээн сэжиглэж байгаагийн үндсэн дээр татвараа нэмэгдүүлсэн хэмээн тайлбарлажээ.

БНХАУ нь Австралийн хамгийн том худалдааны түнш бөгөөд Австрали улс Хятад руу голчлон төмрийн хүдэр, нүүрс, алт, ноос зэрэг түүхий эд экспортолдог аж. 2018 онд л гэхэд хоёр улсын худалдааны эргэлт 214 тэрбум ам. доллар байсан байна. БНХАУ нь Австралийн экспортын арвайн гол худалдан авагч бөгөөд Хятадын зүгээс ирэх 5 жилд Австралийн экспортын арвайд 80 гаруй хувийн татвар ноогдуулсан нь Австралийн арвайг худалдаж авахаа зогсоож буйтай адил шийдвэр болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Австрали улс жилдээ 1.5-2 тэрбум Австрали долларын үнэ бүхий арвай Хятад руу экспортлодог ба энэ нь тус улсын нийт экспортын талаас илүү хувийг эзэлдэг аж.

Хятадын тал арвайг шар айраг үйлдвэрлэх, малын тэжээлд түлхүү ашигладаг байна. БНХАУ-ын зүгээс Австралийн экспортын арвайг Франц, Канад, Аргентин зэрэг улс орнуудын арвайгаар орлуулах бүрэн боломжтой бол Австрали улсад арвайгаа ашигтайгаар экспортлох боломж хязгаарлагдмал гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.228) 2020-05-28 14:19
      • 0
      • 0

      Америкийг дагаж далдагнаад амруугаа алгадуулжээ

      Хариулах