
Оросын хувийн цэргийн Вагнер группыг үндэслэгч Евгений Пригожин ОХУ-д 1917 оных шиг хувьсгал гарч, Оросын баячууд Украинд болж буй дайнд зохих ач холбогдлыг өгөхгүй бол ОХУ Украинд ялагдах аюултай байгааг анхааруулжээ. Тэрээр Барууны орнууд ОХУ-Украины дайнаас залхана, Бээжин Орос-Украины асуудлыг энхийн замаар шийдэх гарц гаргалгааг гаргаж ирснээр дайн дуусна гэдэгт эргэлзэж байгаа гэжээ.
Түүний үзэж байгаагаар Украины сөрөг довтолгоо нь оросуудыг 2014 онд Крымийн хойгийг нэгтгэхээс өмнөх байршилд аваачих зорилготой ба украинчууд Бахмутыг бүсэлж, Крым руу довтлохыг оролдох аж. Telegram дахь хуудсандаа нийтэлсэн ярилцлагадаа тэрээр, "Гол асуудал нь бид Орос эх орноо алдаж болзошгүй нөхцөл байдалд хүрээд байна. Цэргийн дэглэм тогтоох хэрэгтэй байна. Жирийн ардуудын хүүхдүүд авсанд орж, элитүүдийн хүүхдүүд наранд биеэ шарсан хэвээр байвал эхлээд цэргүүд босно, дараа нь тэдгээр цэргүүдийн ойр дотныхон босно. Энэ дайнд амиа алдсан цэргүүдийн хамаатан саднууд гээд хэдэн 10 мянган хүн байна. Удахгүй энэ тоо хэдэн зуун мянгад хүрнэ." хэмээн онцолжээ.
Евгений Пригожин ЗХУ задарсны дараа ОХУ-ын Украинд чиглэсэн бодлогыг шүүмжлэхийн зэрэгцээ Кремль Украинд явуулж буй дайнаа "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэсэн нь тодорхой бус, үл зохицох, эргэлзээ төрүүлсэн нэршил гэжээ. Түүний хэлж байгаагаар Оросын зэвсэгт хүчний удирдлагууд Украинд явуулж буй дайны туршид хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн аж.
Е. Пригожины хэлснээр ЗХУ-ын удирдагч Йосиф Сталин ийм зүйл болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй байсан ба ОХУ-ын хилийн Белгород муж халдлагад өртсөн нь Оросын зэвсэгт хүчний удирдлагуудын алдаа бөгөөд цаашид ч украинчууд ОХУ-ын нутаг дэвсгэр лүү довтлохыг зорих аж.
ОХУ энэ дайнд ялахын тулд илүү олон цэрэг дайчилж, дайны санхүүжилтээ нэмэгдүүлэх ёстой аж. Вагнер групп ОХУ Украин руу довтолсноос хойш 50 мянга орчим хоригдлыг эгнээндээ элсүүлсний 20 орчим хувь нь, хөлсний цэргүүдийнх нь 10 мянга нь ор сураггүй болжээ.
Бахмутад Украины 50 000-70 000 цэрэг шархдаж, 50 000 нь амиа алдсан гэжээ. Е. Пригожины хэлснээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн оронд цэргийн командлагч Михаил Мизинцевийг томилох, ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Валерий Герасимовыг Сергей Суровикиноор солих ёстой аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(66.181.161.201) 2023-05-28 10:41Odoo putler tamruugaa toniloh tsag boljdee hoorhii
Хариулах
Zochin
(66.181.161.201) 2023-05-28 10:41Odoo putler tamruugaa toniloh tsag boljdee hoorhii
Хариулах
Зочин
(103.140.10.209) 2023-05-27 22:43Нэг даргын хувийн эрх ашгийг хамгаалахын төлөө амиа золиж дайнд явсанаас, даргыг алчихаад амиа өгсөн нь дээр.
Хариулах
Зочин
(66.181.186.133) 2023-05-27 19:26Генералуудыг мянга солиод Орос оронд юу ч өөрчлөгдөхгүй. Орос орныг сүйрүүлэхгүй гэвэл Путинийг авч хаяхаас аргагүй.
Хариулах
Зочин
(64.119.19.37) 2023-05-27 18:51Иргэний дайн гарах нь ендер магадлалтай болоод явчих шиг, 1917 ондоо л эргээд очих байх даа, 1917 онд улаан цагаан 2 л байсан бол энэ удаа илуу олон талууд хоорондоо дайтах байх даа, ялагч тодроход их л хэцуу болно доо
Хариулах
Монгол
(202.126.89.127) 2022-04-20 18:28Энэ хүн Монголын ардчиллыг устгах гэж байна уу? Эсвэл өөр ашиг сонирхол байна уу?
Хариулах
Монгол
(202.126.89.127) 2022-04-20 18:27Энэ хүн Монголын ардчиллыг устгах гэж байна уу? Эсвэл өөр ашиг сонирхол байна уу?
Хариулах