Анхаарал төвлөрөлт, хэл ярианы хөгжлийг дэмжих энгийн дасгал

Twitter Print
2021 оны 01-р сар 22-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

Энэ нь сонсож байгаа зүйлдээ анхааран түүгээр дамжуулж төвлөрөх чадвар, үгийн баялаг, ургуулан сэтгэх сэтгэлгээг хөгжүүлэх дасгалын арга юм.

Арга: Эхлээд ээж (тоглоомын хамтрагч) нь ямар нэг юм өгүүлбэр хэлж тэр өгүүлбэрийг нь хүүхэд бүгдийг дагаж хэлсэний дараа дахин өөр өгүүлбэр нэмж хэлнэ. Нэмсэн өгүүлбэр нь өмнөх өгүүлбэртэй уялдаатай төдийгүй санааг илүү тодруулж, үйл явдыг үргэлжлүүлэх шаардлагатай. Тухайлбал,

Ээж : “Эрвээхэй дэвэн дэвэн ниснэ.”

Хүүхэд: “Эрвээхэй дэвэн дэвэн ниснэ. Тэгээд тэр эрвээхэй цэцгэн дээр суужээ.”

Ээж: “Эрвээхэй дэвэн дэвэн ниснэ. Тэр эрвээхэй цэцгэн дээр суужээ. Цэцэг салхинд найган найган байна.”

Хүүхэд: “Эрвээхэй дэвэн дэвэн ниснэ. Тэр эрвээхэй цэцгэн дээр суужээ. Цэцэг салхинд найган найган байна. Эрвээхэй толгой нь эргэжээ.” гэх зэргээр үйл явдлыг үргэлжлүүлэн зохиож аль болох дуусгахгүйг хичээх.

Үр дүн: Хүүхэд өөр хүний ярианд анхаарлаа хандуулж өөрийн хэлэх өгүүлбэрээ төлөвлөж, өмнөх өгүүлбэрийг мартахгүйг хичээж анхаарал сайн төвлөрч, анхаарлаа хуваарилж өөрөө удирдаж чаддаг болоход дөхөм. Мөн дээрх чадваруудыг хөгжүүлэхэд “Дэвхрэг шоргоолж хоёр”, “Алтан загасны үлгэр” “Долоон өндөгтэй шаазгай” гэх зэрэг үлгэрүүдийг уншиж өгч, жүжигчлэн ярилцах нь үр дүнтэй байдаг.

Г. ТӨМӨРЗАЯА

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.