Эхнэрээ надад битгий ховлож байгаарай. Чи түүнийг өөрөө л сонгосон!

Twitter Print
2021 оны 04-р сар 20-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

НЭГ ХОВРОЙ ЭЭЖ, ЭХНЭР АВСАН ХҮҮДЭЭ ИЙН ЗАХИЖЭЭ.

- Хүү минь! Ээж нь хүүгээ гэсэндээ л зарим нэг юмыг залхтал чинь давтдаг гэдгийг санаж яваарай.

- Эхнэрээ чамд яг ээж шиг чинь хандана гэж бүү бод. Эхнэр чинь чамайг төрүүлээгүй болохоор тийм юм хэзээ ч болохгүй.

- Оймснуудаа өөрөө л угааж байгаарай... Бүр амжихгүй бол угаалгын машинаар. Гүйцээ.

- Шүдний сойзоо сар тутамд солихоо мартав.

- Эхнэртээ хэзээ ч битгий “Манай ээж үүнийг арай өөрөөр хийдэг!” гэж байгаарай.

- “Ээж энэ хоолыг илүү амттай хийдэг” гэдэг үгийг ор тас март.

- Эхнэрээ надад битгий ховлож байгаарай. Чи түүнийг өөрөө л сонгосон!

- Эхнэртээ өмнө нь үерхэж байсан бүсгүйчүүдийнхээ тухай ярьж ерөөсөө болохгүй. “Юу ч санахгүй байна” гээд л гүрийгээд байгаарай!

- Гар утсандаа зөвхөн “аюулгүй” мэдээллээ хадгалж байгаарай. Бусдыг нь толгойдоо хадгалж яв... ой тогтоолтоо хөгжүүл.

- Эхнэрийнхээ хийсэн хоолыг үргэлж магтаж бай.

- Эхнэртээ аав ээж хоёрынхоо муудалцаж байсныг битгий ярьж байгаарай. Өнгөрсөн баларсан юм... тэгээд ч хэнд ч хүртээлгүй.

- Ээжийгээ өвдчихвөл долоо хоног бүр ирж байгаарай. Ээжид нь энэ их чухал. Манайх руу ирэх замдаа шоколадтай эклер авчихаж байгаарай...

- Гар утас яаж тохируулах вэ гэж асуухад минь битгий уцаарлаж байгаарай! Чамд бага байхад чинь горшоконд яаж бие засахыг зааж байсныг минь битгий мартаарай.

- Одоо чиний амьдрал дахь гол эмэгтэй бол эхнэр чинь гэдгийг санаж ав.

- Эхнэр чинь чамаас “Энэ даашинз намайг тарган харагдуулж байна уу?” гэж асуувал “Яалаа гэж! Харин ч чи жаахан турчихсан юм уу даа?” гэж байгаарай.

- Эхнэр чинь ямар нэг чухал зүйл (засвар, шуба, машин, аялал, тоос сорогч робот г.м.) гуйх юм бол гуравдахь удаагаас нь л зөвшөөрч байгаарай. Эхний удаа гуйхад нь эхнэрээ өөрөө өөртэйгөө ярьж байна гэж ойлгоорой. Хоёрдахиа гуйхад нь тухайн зүйл өөрт нь үнэхээр хэрэгтэй эсэхийг эргэцүүлж байна гэж бодоорой. А харин гуравдахиа гуйх юм бол тэр зүйл түүнд үнэхээр хэрэгтэй гэж ойлгоорой. Гуравдахь удаагаас нь зөвшөөрнө шүү! Андуурав. Эхний удаагаас нь зөвшөөрөхөд чинь эхнэр чинь бодлоо аль хэдийн өөрчилчихсөн байж мэднэ. Харин гуйсныг нь зөвшөөрөхгүй удаад байвал эхнэр чинь гомдоно шүү... Баглаа цэцэг, шоколад, дотуур хувцас энэ дүрэмд хамаарахгүй. Энэ бүхнийг чи эхнэрээрээ гуйлгахгүйгээр авч өгдөг байх ёстой!

- Ээж нь чамаас ямар нэгэн юм гуйвал шууд л “За” гэж байгаарай. Чамаас тэгж гуйхаасаа өмнө мянгантаа бодчихсон гэдэгт бүү эргэлз.

- Хадамуудаа хэзээ ч битгий гоочилж байгаарай. Тэд, чиний сонгосон эмэгтэйг энэ хорвоод төрүүлсэн гэдгийг санаж яв.

- Өөрийгөө байнга хөгжүүлж бай. Ном унш, сонирхолтой лекц сонс, төрөл бүрийн сургалтанд суу.

- Долоо хоногт 6 оройг нь гэртээ, 1 оройг нь нөхөдтэйгөө өнгөрүүлж бай... ингэж баймааж сэтгэл санаа чинь тайван тогтуун байна.

- Айлд хэзээ ч битгий гар хоосон очиж байгаарай. Муухай шүү.

- Бүх баярын өдрүүдээр эхнэртээ баяр хүргэж байгаарай. Хуримынхаа өдрийг, мөн эхнэртэйгээ анх танилцсан өдрөө мартуузай... Эмэгтэй хүнд энэ хоёр өдөр их чухал байдаг юм.

- Гэртээ орохдоо үргэлж инээмсэглэж байгаарай! Эхнэр хүүхдийнхээ хувьд чи бол амар амгалан, найдвартай байдлынх нь баталгаа гэдгийг ямагт санаж яваарай!

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.