Цайр дутагдахад үс унаж, хумс урагддаг

Twitter Print
2023 оны 04-р сар 06-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

Цайр нь хүний биед чухал хэрэгтэй эрдэс бодисын нэг төрөл. Дутагдвал үсний бүрэлдэх явц зогсонги байдалд орж үс нарийсч унамтгай болдог. Тархины үйл ажиллагаа ой тогтоомж сэтгэл санааг тайван байлгахад хүртэл нөлөөлдөг.

Цайр нь:

- Цусан дахь алкохолыг задлах

- Эд эсний үхжилт, хорт хавдрын эсрэг

- Витамин А-гийн шингээлт

- Ясны бүтэц, элэг, бөөр, тархины эд эсийн бүтцийг хадгалах гээд тоолж баршгүй олон талын ач тустай.

Мөн тестостерон дааврыг дэмждэг ба бодисын солилцоо дархлааг сайжруулахад чухал үүрэгтэй. Үрэвсэл яр шархны эсрэг тэмцэж биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. Японд цайрын дутагдалд орсон хүмүүсийн тоо хүн амын 30%-ийг эзэлж байна.

Ер нь яагаад цайр дутагддаг вэ? Хүний бие өөрөөрөө цайрыг бий болгох чадваргүй бөгөөд хоолоор авсан цайр гадагшлахдаа хурдан учраас. Хүн өдөрт дор хаяж 10 мг цайр авах ёстой. Гэтэл цайр агуулдаг хоол хүнс тоотой маш цөөн байдаг нь харамсмаар.

5ш хясаанд 7.9 мг, гахайн элэг ба үхрийн мөрний 70 гр маханд ердөө 4-5 мг цайр агуулагддаг. Эдгээрийг өдөр бүр иддэг бол яая гэхсэн. Цайр дутагдахад арьс хуурайшиж үрэвсэх, экзем гарах, хумс хугарах, үс унах, шарх эдгэрэхгүй удах зэрэг эмгэгүүд илэрнэ.

Хүний гаднах үзэмж муудахаас гадна мартамхай уймраа болох, сэтгэл гутралд орох, уур уцаартай болоод зогсохгүй хорт хавдар, алцгеймер, чихрийн шижин, элэгний хатууралтай болох эрсдэл нэмэгддэг.

Нарангэрэлийн Мөнхгэрэл

Япон улс

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.163) 2023-04-06 11:29
      • 0
      • 0

      Маш хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

      Хариулах