Охид, хөвгүүдийн бэлгийн бойжилт

Twitter Print
2022 оны 08-р сар 05-нд 19:58 цагт
Мэдээний зураг,

Хөвгүүдийн бэлгийн бойжилт

ДЭМБ-аас 10-19 насыг өсвөр үе гэж тодорхойлдог ч хөвгүүдийн хувьд охидоос арай хожуу эхлэх буюу голчлон 12-14 насанд шилжилтийн насны гол өөрчлөлтүүд ажиглагддаг. Үүнд

Хөвгүүдийн төвөнх томорч, дуу хоолой өөрчлөгдөнө.

Умдаг, суганд үс, сахал ургана.

Нөхөн үржихүйн эрхтнүүд хөгжиж томрох (Төмсөг, шодой томрох)

Өндөр болж жин нэмэгдэнэ.

Хөвгүүдийн төмсөгөнд эр бэлгийн эсүүд, боловсорч эхэлнэ

Нойтон зүүд зүүдлэх

Энэ үед тэд өөрийгөө том хүн болсон мэтээр санаж эцэг эхээсээ хараат бус байхыг эрмэлзэн асуудалд бие даан шийдвэр гаргахыг хүснэ. Биеийн гадна төрхдөө их анхаарна. Эсвэл бүр эсрэгээрээ хэт эмх замбараагүй болж зан байдал нь өөрчлөгддөг. Заримдаа тэд өөрөө өөрийгөө ч ойлгохоо болчихдог.

Эцэг эхчүүд аль болох тэдэнтэй тулгамдаж буй асуудлыг чөлөөтэй харилцан ярилцах

Хувийн үзэл бодлыг хүндэтгэн үзэх

Бэлгийн бойжилт, нөхөн үржихүйн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авах

Өсвөр үеийн кабинетаар үзүүлж зөвлөгөө авч байх

Залуучууд хөгжлийн төвүүдээр үйлчлүүлэх /Амьдрах ухааны сургалтад хамрагдах, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээс ганцаарчилсан зөвлөгөө авах/

Эрүүл мэндийн боловсрол олгодог төрийн бус байгууллагуудаар үйлчлүүлэх тэдний оролцоог нэмэгдүүлэх

Охидын бэлгийн бойжилт

Охидын бэлгийн бойжилт 10-19 насанд үргэлжилдэг ба энэ хугацаанд нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо бүрэн боловсорч гүйцнэ. Тухайлбал:

Хөх товойж эхлэх буюу хөх ургах

Умдаг, суганд үс ургах

Сарын тэмдэг үзэгдэх

Огцом өндөр болох

Жин нэмэгдэх

Батга гарах

Хөлрөх

Биеийн хэлбэр галбир, дуу хоолой өөрчлөгдөх

Сэтгэл санааны хувьд огцом өөрчлөлт гарах

Сэтгэл зүйн хувьд энэ насны охидууд тогтворгүй, эмзэг, айж эмээсэн сэтгэл зовоосон асуудлууд их тулгардаг учир ээж нар илүү охидодоо цаг гарган ярилцаж, асуудлыг ярилцаж хамтдаа шийдвэрлэх нь хамгийн зөв сонголт юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.