Арьсны нүхжилтийг гэрийн нөхцөлд арилгах арга

Twitter Print
2020 оны 05-р сар 31-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

1. Нүүрээ өдөр бүр угааж бай. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Арьсны нүх бохидож, тослог эсвэл бактераар дүүрж томордог. Тиймээс нүүрээ өглөө оройдоо тогтмол савангаар угааж байх хэрэгтэй.

2. Нүүрээ мөсөөр арч. Нүүрний нүхжилттэй хэсгүүд дээрээ 15-30 секунд мөс тавьж, арчиж байгаарай. Ингэснээр арьсыг чангаруулж, нүхийг багасгана.

3. Хүнсний содоор зуурмаг бэлдэх. Хүнсний сод нь нүхжилтийг багасгахаас гадна батгатай тэмцэж байдаг. Харин эмзэг, мэдрэмтгий арьстай хүн түрхэхгүй байхыг анхаараарай. Учир нь арьсыг тань цочрооно. 2 халбага бүлээн усанд 2 халбага сода хийж, зуурмаг болгоно. Нүхжилттэй хэсэг дээрээ түрхэж, 30 секунд массаж хийнэ. Дараа нь хүйтэн усаар зайлна. Орой бүр нүүрээ угаасны дараа 5-7 хоног түрхээд үзээрэй. 7 хоногийн дараагаас 1-2 өдөр алгасаж түрхэнэ.

Image result for нимбэг нүхжилт

4. Нимбэг болон хан боргоцойн шүүсэнд алчуур норгоно. Алчуураа нүүрэн дээрээ тавиад 1 минут байлгана. Нимбэг, хан боргоцойн шүүс нь байгалийн энзим агуулдаг учир арьсыг чангаруулж, цэвэрлэж, цайруулдаг. Хэрэв та эмзэг арьстай бол алчуур тавихын өмнө эхлээд чийгшүүлэгч түрхээрэй. Нимбэг нь нүхжилтийг цэвэрлэж, агшаах чадвартай.

5. Шингэн гуужуулагч хэрэглэ. Зарим орой нүүрээ савандаж угаахын оронд шингэн гуужуулагчаар арьсаа гуужуулж болно. Гуужуулагч нүхжилтийг цэвэрлэж, бөглөөсийг нь гаргана. Хэрэв гуужуулагч хэрэглэж байгаа бол нүүрээ савандаж угаах хэрэггүй. Хэрэв давхар угаавал арьс цочирж, улайж болзошгүй.

6.Тарган маск тавь. Тараг нь сүүн хүчил агуулдаг учир нүүрэнд түрхэснээр батга үүсгэдэг бактерийг устгаж, нүхний хэмжээг багасгадаг. Нүүрэндээ таргаа нимгэн түрхээд 5-10 минут байлгаад угаана. Долоо хоногт 1 удаа л тавиарай.

7. Эрүүл хоолло. Уураг агуулдаг хүнсүүд, бүхэл үр, жимс, ногоо, омега 3 агуулдаг хүнс зэргийг хэрэглэж бай. Чихэрлэг ундааны оронд ус ууж заншаарай. Витамин А, С арьсан дээрх сорив, үрчлээ зэргийг багасгах үүрэгтэй.

Эх сурвалж: Сувд салон 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.