
ХООЛ БОЛОВСРУУЛАХ ФЕРМЕНТ
Техасын шүдний эмч William Kelley нойр булчирхайн хавдартай болж, сараас илүү амьд явахгүй гэж эмч нараас сонсжээ. Ямарч эмчилгээ байхгүй юм бол хаана ч байхгүй, хэний ч хийж байгаагүй эмчилгээ хийж азаа үзье гэж тэр шийдэв. Ферментээ хэтэрхий бага ялгаруулдаг нойр булчирхай хавдар болдог. Тиймээс фермент их хэрэглэвэл хавдар алга болох ёстой, фермент нь хоолыг ходоод гэдсэнд боловсруулж цусанд шимэгдэж бүх биеэр тархдаг юм чинь өөр ямар нэг үүрэг байх ёстой гэж боджээ .
Ингээд өөрийн санаагаа шалгахаар шийдэж ферментүүдийг цаг тутамд маш өндөр тунгаар уухад сарын дараа хавдар нь шимэгдэж алга болсон байв. Бөөн баяр болсон шүдний эмч өөрийн зохиосон аргаараа 1000-д хүнийг эмчилсэн байна. Хавдартай хүмүүсийг маш сайн эмчилж байсан тул эмийн компанууд, хавдрын эмч нар түүнийг шүүхэд өгчээ. Шүүхээс шүдний эмч хавдар эмчилж болохгүй гэсэн шийдвэр гарч шүдний эмчийн хавдар эмчлэхийг зогсоож байв.
Түүний бий болгосон энэ аргыг хэнч сонирхоогүй ба бүгд үгүйсгэж байв. Энэ тухайгаа "ONE MAN ALONE" гэдэг номондоо тэр бичсэн гэнэ. Шотландын эмбриолог John Beard ( 1857 - 1924 ) ургийн эхэс /плацента/-ийн эс нь хавдрын эстэй ижил байдаг ба урагт нойр булчирхай бий болоход эхэсийн хананы зузааралт зогсдог болохыг батлаад нойр булчирхайн ферментээр хавдрыг эмчилж болох санааг анх дэвшүүлжээ. 1911 онд тэр өөрийнхөө энэ таамгийг туршилтаар баталснаа хэвлүүлсэн боловч удахгүй мартагджээ.
1972 онд эрдэмтэд хоол боловсруулах фермент/хбф/ нь өвдөлт болон үрэвсэлтэй тэмцэхэд тэргүүн эгнээнд явдаг юм байна гэж баталжээ. Ходоодны хүчил багасахад хбф дагаад багасдаг. Wright эмчийн судалгаагаар америкчуудын 60 гаруй хувь нь хбф -н дутагдалтай гэж гарчээ. Хүн төрсний дараа 22 фермент ялгаруулдаг ба энэ нь 10 жил тутам 13% алдсаар байгаад 50-с дээш насны хүнд 20-30% л үлдэнэ. Энзимийг амьтны гаралтай, ургамлын гаралтай гэж 2 хуваадаг. Амьтны гаралтай гэдэг нь ходоод, нойр булчирхайн ялгаруулдаг фермент.
Ургамлын гаралтай нь proteaza, papaina, amylaza, maltaza, lipaza, bromelaina, celulaza, laktaza, fitaza, sacharoza. Эдгээр нь түүхий ногоонд байдаг. Тиймээс аль болох түүхий ногоо идэж дээрх ферментийг авахыг хичээх ёстой. Ензим нь гэдсэнд байгаа задраагүй уургийг задалж боловсруулахаас гадна гэдэсний ханаар цусанд шимэгдэж биед хуримтлагдсан бодисын солилцооны үлдэгдэл/ шлак/ болон хорт бодисыг саармагжуулдаг. Хорт бодис ихэсвэл вирус, бактери, мөөгөнцөр ихсэнэ. Энэ нь ямар нэг өвчний эх үүсвэр болж даамжирвал хавдар үүснэ.
Энзим бага үед шарх удаан эдгэрч, зузаан сорви тогтоно. Зузаан сорви нь хэсэг газрын цус, лимфийн эргэлтийг удаашруулж эд эсийн хүчилтөрөгчийн хангамжийг хязгаарлана. Энзим бага үөд цус өтгөрнө, энэ нь зүрх судасны өвчний үндсэн шалтгааны нэг болно.
Б.Баярсайхан
Краков хот
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.