Юрий Владимировичийг Японд очиход Кобаяши болон 78 хүн хүрэмгүй, зангиагүй, ханцуйг нь шуусан цагаан цамцтай угтаж, мэхийн ёсолжээ

Twitter Print
2022 оны 09-р сар 30-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Нэгэн өглөө эрт Юрий Никулин өөрийн хоёрдох гэр болсон Москвагийн цирк руу цэцэгсийн өргөн чөлөөгөөр алхаж явахдаа аймшигт эмгэнэлт явдлын гэрч болсон байна.

Зургаан настай хүүгээ хөтлөн явсан залуухан эмэгтэй явган хүний гарцаар гарч явахдаа машинд машинд дайруулжээ. Мөргүүлэх үед бяцхан хүүгийн гар ээжийхээ гараас мултарч, хүү гайхамшигтай байдлаар огт бэртэж гэмтээгүй, эрүүл саруул үлдсэн ч ээж нь газар дээрээ өөд болжээ.

Хүүд ээжийнх нь цусанд будагдаж, зэрэмдлэгдсэн байдлыг харуулахгүйн тулд Юрий Владимирович хамгийн түрүүнд очиж эмэгтэйн биеийг хүрмээ тайлан бүтэээж, халхалсан байна.

Төд удалгүй цагдаа, түргэн тусламж, ягаад ч юм гал команд болоод өөр олон хүн хэргийн газарт цугларав. Тэд бүгд болсон явдалд анхаарч, замын хажууд уйлан суугаа хүүг мартаж, хэн анзаарсангүй. Энэ үед Никулин хүүгийн хажууд очиж суугаад, хүүтэй ярилцаж, зөгийн дүрстэй улаан зангиагаа тайлан хүүд бэлэглэж, чадах чинээгээрээ тайвшруулсны эцэст, цагдаа нараас зөвшөөрөл авч хүүг таксигаар эмээгийнд нь хүргэж өгчээ.

Энэ өдөр алдарт жүжигчин Японы төлөөлөгчидтэй уулзалт товлсон байсан бөгөөд тэр уузалтаас бараг бүтэн цаг хагас хоцороод зогсохгүй хүрэмгүй зангиагүй, ханцуйг нь шуусан цагаан цамцтай оффис руугаа ороход..., Токиогийн төлөөлөгчдийн тэргүүн Ито Кобаяши болон түүний хамтрагчид Никулины гадаад төрх, хоцролтыг доромжлол, протоколыг зөрчсөн үйлдэл гэж үзэн, уулзалтыг цуцалж, циркийг орхин явсан байна.

Үйл явдлаас таван жилийн дараа л Ито Кобаяши Москвагийн цикийн даргын хоцорсон шалтгааныг олж мэджээ. Никулиныг Токиод урьж, тусгайлан онгоц илгээсэн байна.. Юрий Владимировичийг Японы нийслэлд хүрэлцэн очиход Кобаяши болон өөр 78 хүн /Ито гийн бүх ажилчид/ хүрэмгүй, зангиагүй, ханцуйг нь шуусан цагаан цамцтай угтаж, мэхийн ёсолжээ.

Алдарт жүжигчин Юрий Никулин насан эцэслэх хүртлээ буюу 1997 оныг хүртэл Москвагий циркийн захирал, уран сайхны удирдагчаар ажилласан юм. Өдгөө цэцэгсийн өргөн чөлөөнд байрлах Москвагийн цирк нь түүний нэрэмжит билээ.

Амьдралынхаа туршид хүмүүст нинжин сэтгэл, агуу их хайрыг түгээсэн алдарт жүжигчинг насан эцэслэсний дараа, түүний дотны найз Оросын алдарт теологич Андрей Кураев энэ түүхийг олон нийтэд хуваалцсан байна.

Эх сурвалж: Москвагийн Вести ФМ

Хөрвүүлсэн: Э.Сарнай

Москва хот

Как-то Юрий Никулин шёл с утра пораньше пешком на работу и стал свидетелем страшной трагедии - молодая женщина и её шестилетний сын были сбиты автомобилем на пешеходном переходе. Мать скончалась. Мальчик просто чудом не пострадал. Просто его руку вырвало из ладони матери при наезде.Первое что сделал Юрий Владимирович это снял свой пиджак и накрыл им тело женщины, чтобы мальчишка не видел изувеченную, залитую кровью мать.Очень быстро приехала милиция оцепившая место происшествия, скорая помощь, зачем-то пожарные, собралась огромная толпа зевак. Все они охали, ахали и обсуждали произошедшее. Как-то так вышло, что без внимание остался только плачущий мальчишка сидевший на обочине дороги.Ну как так?- подумал Никулин, вышел из толпы (милиция увидев известного актёра останавливать его не стала только честь отдала) и сел рядом с мальчиком. Утешил как мог, подарил свой красный галстук с изображением пчелы, а потом ещё и на такси домой к бабушке увёз.В этот день у Никулина была назначена серьёзная встреча с японской делегацией. Юрий Владимирович естественно опоздал. Опоздал почти на полтора часа, да ещё и вошёл в кабинет без пиджака (костюм приобретался специально за границей для протокольных мероприятий), без галстука, в белой рубашке с закатанными до локтя рукавами. Руководитель токийской делегации Ито Кобаяси и его коллеги посчитали внешний вид и опоздание Никулина оскорблением, нарушением протокола, на котором азиаты зациклены, и демонстративно покинули цирк.Только спустя пять лет Кобаяси узнал истинную причину опоздания директора Цирка на Цветном Бульваре. Никулина пригласили в столицу Японии прислав за ним самолёт принадлежащий компании. В офисе Юрия Владимировича встретило семьдесят восемь низко поклонившихся японцев без пиджаков, без галстуков и в белых рубахах рукава которых были закатаны до локтя.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.