
Японы нийт хүн амын 10 гаруй хувийг 80-аас дээш насныхан эзэлж байна.
Японы Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр Японы нийт хүн амын 29.1 хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлж байгаагаас 80-аас дээш насныхан дангаараа нийт хүн амын 10 гаруй хувийг бүрдүүлж байна. Ингэснээр 65-аас дээш насныхны хүн амд эзлэх хувиар Япон улс дэлхийд тэргүүлж байна.
Япон улсын хувьд нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоогоороо улс орнуудаас сүүлд жагсаж, хөдөлмөрийн насны иргэдийнх нь тоо жил ирэх тусам буурсаар байгаа нь тэтгэврийн болон эрүүл мэндийн санг бүрдүүлэх санхүүжилтэнд нөлөөлөх эрсдэл үүсээд байгаа юм.
1980-аад оноос хойш Япон улсын хүн амын өсөлт тасралтгүй буурсаар ирсэн ба сүүлийн жилүүдэд хүн амын тогтвортой өсөлтийг дэмжихэд шаардлагатай нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо багассанаар өнгөрсөн 10 гаруй жилд нас баралтын тоо нь төрөлтийн тоогоо давжээ.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай улс орнуудын нэг Япон улсын улсын хувьд энэ нь ноцтой асуудал болоод байгаа билээ.
Дэлхийд хүн амын дундаж наслалтаараа тэргүүлдэг Япон улсын засгийн газар ажиллах хүчний хомстолтой тэмцэж, зогсонги байдалд орсон эдийн засгаа сэргээхийн тулд өндөр настнууд болон гэрийн эзэгтэй нар, ээжүүдэд ажил хөдөлмөр эрхлэхийг уриалах болсон юм.
Өнөөдрийн байдлаар Японд 9.12 сая өндөр настан ажил хөдөлмөр эрхэлж байгаа ба энэ тоо сүүлийн 19 жилийн турш тасралтгүй өссөн аж.
Японы Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр тус улсын нийт ажиллах хүчний 13 гаруй хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлж байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дундаас Япон улс өндөр настнуудын хөдөлмөр эрхлэлтээрээ тэргүүлсээр байна.
Гэсэн ч өндөр настнуудыг ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжих нь дангаараа хүн амын хямралын нийгэм болон эдийн засагт нөлөөлөх нөлөөг бууруулж чадахгүй юм.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн 1-р сард Япон улс "нийгмийн үүрэг, үйл ажиллагаагаа хамгаалж чадахгүй дээрээ тулаад байна" хэмээн мэдэгдсэн ба төрөлтийн тоог нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авах нь засгийн газрын хамгийн чухал бөгөөд хойшлуулж болохгүй асуудал гэдгийг онцолжээ.
Япон улсаас гадна БНХАУ, БНСУ, Сингапур, Тайвань зэрэг орнууд мөн адил асуудалтай тулаад байгаа билээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.161.32) 2019-09-21 06:49Өмхий Хятад вьетнамуудаа зайлуулаачээ
Хариулах
Irgen
(107.72.162.120) 2019-09-20 18:46Iim hynd surtaltai hymyysiig zailuulaacheev
Хариулах
Зочин
(31.24.227.56) 2019-09-20 15:47муухай хужаа нараа яаж ч чадахгүй байж , тийм л гадаадын хүмүүст дургүй бол монгол улсын тусгаар тогтнолд нөлөөлөөд байгаа хужаа нарыг цэвэрлэ
Хариулах
ГАЛАА
(202.179.31.121) 2019-09-20 12:00Хахууль авах гэж л хүнд суртал гаргаж хүмүүсийг дарамталж байгаа гэж ойлгогдож байна.
Хариулах
Иргэн
(64.119.18.85) 2019-09-20 11:00Эмэгтэй хүн цагаан зээр хоер нутаггүй ээ гэж, хээл хахууль өгдөггүй орны хүн мэдэхгүй л дээ
Хариулах
тулга
(59.153.85.69) 2019-09-20 10:37гар хүндрүүлж чадсан нь үлдэнэ тиймдээч хятад вьетнам солонгос монголд үүрд үлдэж байгаа шүү дээ
Хариулах
тулга
(59.153.85.69) 2019-09-20 10:37гар хүндрүүлж чадсан нь үлдэнэ тиймдээч хятад вьетнам солонгос монголд үүрд үлдэж байгаа шүү дээ
Хариулах
Зочин
(202.179.26.55) 2019-09-20 10:36ger bul bolson bol gargaj yadag bnaa
Хариулах
Зочин
(202.9.43.17) 2019-09-20 10:07хүүеээ ямар муухай хүнд сурталтай юм бэ
Хариулах