Бүхнийг шүүж, шүүмжилж болохгүй хууль бас бий /Сургамжит өгүүллэг/

Twitter Print
2022 оны 02-р сар 07-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Тосгонд нэг хөгшин хүн амьдардаг байв. Тэрээр маш ядуу байсан ч үзэсгэлэнтэй цагаан морьтой тул хаад ноёд хүртэл атаархдаг байлаа. Морио зарвал маш мөнгө өгөхийг санал болгосон боловч өвгөн:

~"Энэ морь миний хувьд морь биш харин хүн юм. Би яаж найзаа зарах юм бэ?"

Өвгөн маш ядуу байсан ч морийг зарахыг хэзээ ч зөвшөөрдөггүй байсаар нэг өглөө бостол морь огт харагдсангүй. Бүх тосгоныхон цугларч, бүгд хөгшнийг буруушааж

"Тэнэг хөгшин" гэж өвгөнийг тохуурхацгаав.

"Бид хэзээ нэгэн цагт морийг хулгайд алдах болно гэдгийг бид мэдэж байсан. Та морио зарж жаахан мөнгөтэй үлдсэн нь дээр байж. Ямар азгүй юм бэ!" хэмээн бахаа ханатал шоолжээ

Өвгөн,

~ "Би учрыг нь тааж мэдэхгүй. Морь өөрөө явсан эсвэл аваад явсан эсэх бодит баримт байхгүй, бүх зүйл бол шүүлт биш, азгүй явдал уу эсвэл адислал уу, би юу болохыг мэдэхгүй" гэжээ.

Хүмүүс инээлдэн өвгөнийг гажигтай гэцгээсээр явцгаав.

Арван таван өдрийн дараа морь гэнэт дөрвөн унага дагуулан ирсэн байлаа.

Хүмүүс дахин цугларч. "Өвгөн гуай таны зөв байж, азгүй зүйл тохиогүй нь сайн байна" гэв.

Хөгшин хүн ганц хүүтэй байв. Тэрбээр унагуудтай тоглож байгаад унаж хөлөө хугалжээ.

Хүмүүс,

"Энэ бол азгүй явдал! Таны ганц хүү алхах боломжоо алджээ.

Хүү чинь таны цорын ганц түшиг тулгуур байсан! Хэрэв та тэр үед морио зарсан бол ядаж мөнгөтэй болох байсан.

Морь чинь унага дагуулж ирээгүй бол хүү чинь хөлтэйгээ байх байсан" гэж хэлжээ.

Хөгшин тэдэнд дахин хариулав.

~ "Хүү унаад хөлөө хугалсныг би мэднэ. Энэ нь азгүй явдал уу эсвэл адислал уу гэдгийг хэн ч мэдэхгүй."

Хэдэн долоо хоногийн дараа дайн дэгдэж, бүх залуучууд цэрэгт татагдав. Өвгөний ​​хүү тахир дутуу тул үлджээ. Тулаанд ялагдаж, ихэнх залуучууд үхсэн тул бүх оршин суугчид гашуудан уйлцгаасан хүмүүс өвгөн дээр ирээд

"Таны зөв байсан, энэ нь ерөөл болж хувирчээ. Магадгүй таны хүү тахир дутуу байсан ч тэр тантай хамт байна, манай хөвгүүд үүрд алга болсон" хэмээцгээв

Өвгөн

"Та бүхэн бүхнийг шүүцгээдэг. Шүүх гэдэг сэтгэлийн төлөв байдлыг хэлнэ. Бүхнийг шүүж, шүүмжилж болохгүй бас хууль бий" гэж хэлэв.

Бодит байдал дээр аялал хэзээ ч дуусахгүй. Нэг хэсэг нь дуусах боловч нөгөө нь эхэлж, нэг хаалга хаагдаж, нөгөө нь нээгдэнэ. Та оргилд хүрсэн ч өөр нэг өндөр гарч ирнэ. Амьдрал бол төгсгөлгүй аялал юм!

Ухаант үгсийн цоморлиг

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.