Дээд шүүхээс Б.Амархүүд ногдуулсан ялыг хэвээр үлдээжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 25-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Дуучин Б.Амархүү хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр саатуулагдан, анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял сонсоод байсан юм.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаасан билээ. 

Тэгвэл улсын Дээд шүүхэд Б.Амархүүд холбогдох хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.